“Кожеговь” ХХК ураны хайгуулаа зогсоолоо
Сүхбаатар аймгийн зургаан сумын 11 хэсэгт ураны хайгуул хийх зөвшөөрөл авсан “Кожеговь” ХХК 2016 оны хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан талаараа албан ёсоор мэдэгджээ.

Ухаа овоо талбайд эхлүүлэн өрөмдсөн цооногийн ажилаа есдүгээр сарын 9-ний өдөр дуусгасан бөгөөд нөхөн сэргээлтийг цаг алдалгүй хийж, хүлээлгэн өгөхөө тус аймагт ирүүлсэн албан бичигтээ дурдсан байна.

Хайгуулын хээрийн ангийг буулган, нүүдлийн ажлыг зохион байгуулсан бөгөөд өөрсдийн судалгаа болон иргэдийн хүсэлтэд тулгуурлан эхлүүлсэн малчны худгийн засварын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх аж.
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-22 05:36:08
    Ийм байдлаар асуудалд хандвал Монгол улс хөгжихгүй дээ, уран ашигласнаар байгаль орчинд учруулах хохирол нь бага шүү дээ, Туул голоо л хичээ БОАЖЯ-ыг татан буул...
  • Бодол 2016-09-22 05:06:42
    Монголын ураныг Француудад өгөхгүй гэсэн том бодлого доо. Уран олборлох, боловсруулах, хэрэглэх технологи Монголд хөгжчихвөл аюултай гэсэн үг хэ хэ
  • зочин 2016-09-22 03:41:35
    хайгуул ч зогсдог байж, хайгуулын лиценз олгосон засгийн газар хайгуулд зарцуулсан мөнгөний өрөнд ороод, бас дээр нь Монгол чинь хөрөнгө оруулах боломжгүй .
  • Сүхбаатар аймгийн уугуул 2016-09-22 03:10:07
    Болж дээ, аштай юу даа. Нутгийнхандаа баярлалаа.