Өнөөдөр дэлхийн автомашингүй өдөр

Жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг Дэлхийн машингүй өдөр болгон тэмдэглэх болсон байна. Машингүй өдрийг 1970-аад оны газрын тосны хямралын үед тэмдэглэж байсан байна.

Харин олон улсын машингүй өдрийг 1999 онд Европд машингүй хотод амьдарцгаая төслийн хүрээнд тэмдэглэж, энэ нь сүүлдээ Европын хөдөлгөөний долоо хоног болон өргөжсөн байна. Энэхүү Европын хөдөлгөөний долоо хоногт үндэслэн албан ёсоор 2000 онд Дэлхийн машингүй өдрийг үүсгэн байгуулж,  албан болон албан бусаар дэлхийн 40 орны 1000 гаруй хотууд хамрагдаж  өдрөөс өдөрт улам өргөжсөөр байна.

Энэ өдөр том хотуудад иргэд хувийн унаанаасаа татгалзаж, нийтийн тээвэр ашиглахыг  илүүд үздэг. Дэлхийд автомашинаас болж өдөр 4000 орчим хүн амь насаа алддаг гэсэн тоо баримт байдаг бөгөөд тээврийн хэрэгсэл дэлхийн био орчныг хамгийн ихээр бохирдуулдаг зүйлсийн нэг юм. 
 

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.