Ерөнхий сайд Хэнтий, Дорнод аймагт ажиллана

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэрбээр Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад  хариулна.

Мөн өдөр Дорнод аймагт очин “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажил, “1000 айлын орон сууц”-ны инженерийн шугам сүлжээний ажлын явц зэрэгтэй танилцан иргэдтэй уулзалт хийнэ. Мөн “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайгаар орж, “Алтай групп” тэжээлийн үйлдвэрийн нээлтэд оролцон Халх гол сумын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2016-09-22 09:19:01
    Дорнод нутгаар минь зочилж ирж байгаад маш их баяртай байна .Таньд ажлын амжилт хүсье
  • Зочин 2016-09-22 01:47:51
    Ийм чухал ажлуудыг биеэрээ очиж амжуулахаас өөр аргагүй юм байна л даа.