Уймраа чавганц шиг Засгийн газрыг яая даа
Саяхандаа МАН-ын Засгийн газар 100 хоногт юу хийв гэсэн ажлын дараалал цахим ертөнцөөр яваад байгаагүй юу. Тэнд бүх л зүйлийгхасна, танана, буцаана, хориглоно гэснээс өөр хийсэн ажил байгаагүй. Энэ бол хошигнол юм шиг ч бараг л үнэн. Засгийн газар бүрэлдсэнээс хойш яг үнэндээ юу ч хийсэнгүй. Юу ч хийгээгүй гэхээсээ илүүтэй юу хийхээ мэдэхгүй байгаа гэж дүгнэвэл илүү онох байх.
 
Ман-ынхан төрийн эрхэнд гараад хийсэн ганц ажил нь Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг социалист аргаараа тэмдэглэв. Улмаар түүний хүү Ц.Зоригийг Монголын иргэн болгоод, бичиг баримтыг нь гардуулаад л тэвэрч үнсээд сүйд боллоо. Уг нь манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй шиг санагдах юм.
 
Эсвэл тэр Ц.Зориг гэдэг хүн Оросын иргэн байхаа больчихсон юм уу. Ингэж шоудаж яах нь вэ дээ. Үнэндээ МАХН, одоогийн МАН л тэр хүнийг энэ гэр бүлийг хэн ч биш болгоо биз дээ. Монгол Улсын хууль журам гэж нэг юм байна. Ю.Цэдэнбал гэдэг хүнийг Монголын төрд хагас зуун жил шахам зүтгэж, өнөөдрийг бидэнд авчирч өгсөн сайчуулын нэг гэдгийг мэднэ. Хэн ч хүлээн зөвшөөрнө.
 
Гэхдээ энэ түүхт хүнийг МАН-ынхан өмчлөөд, улсынхаа хуулийг улан дороо дэвслээд, хүүд нь давхар иргэншил олгоод байх шаардлага юу байна аа. Зүгээр л сонгуулийн өмнө ард түмэнд таалагдах гэсэн жижигхэн, арчаагаар тааруухан л арга шүү дээ. Тэгээд ч улс нь мөнгө төгрөг муутай, эдийн засаг элгээрээ хэвтээд, яаралтай “амь тариа” хийхгүй бол удахгүй “талийгаач” болох гэж байгаа орнуудын жагсаалтыг манайх тэргүүлж байна. Гэтэл Засгийн газар байгаа хэдхэн төгрөгөө ой тэмдэглэхэд зориулаад үрээд байж болох уу даа, энэ чинь. Түүнийг бүр тусгай онгоцоор авчирсан гээ биз дээ.
 
Үүнээс гадна, ипотекийн зээлийг яаж ийж байгаад үргэлжлүүлнэ, бүх барилгыг моргейжид хамруулна гээд л шоудаад эхэллээ. Яг уймраа чавганц аа чавганц. Төв банкны зүгээс таван хувийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэдгээ зарлачихсан. Харин найман хувийн зээлийг яаж ийж байгаад олгох юм ярьсан. Гэхдээ 80 ам.метрээс дээш талбайтай байрыг ипотекийн зээлд хамруулахгүй байх чиглэлийг ч барьж магадгүй сураг байсан.
 
Харин Ерөнхий сайд болохоор бүх байрыг хамруулна гэх. 80 ам.метр гэдэг хязгаарыг 100 хүргэх боломжтой ч гэх шиг. Хэрвээ 150 ам.метр байр авна гэвэл илүү гарсан 50 метрийнхээ мөнгийг төлөөд, үлдсэн 100 дээр нь ипотекийн зээлд орж болно ч гэх шиг. Битгий шоудаад бай. Ийм уймраа, учраа олохгүй, хөрсөө мэдрэхгүй юм яриад байж болох уу даа.
 
Өнөөдөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх аргаа олсон байгаа бил үү. Эдийн засаг ийм байхад, он гараад төрийн албан хаагчдынхаа цалинг, хөгшдийнхөө тэтгэвэр, тэтгэмж авагсдынхаа мөнгийг ч өгч чадахгүй байх нөхцөлтэй болчихсон. Гэтэл ипотек яриад сууж байна. Тэгээд бас ам.метриин хязгаарыг нэмнэ ч гэх шиг. Өнөөдөр 100, түүнээс дээш ам.метр талбайтай байр авах нэн шаардлагатай айл, өрх Улаанбаатарт, Монголд хэд байна аа. За байя гэж бодьё. Тэгвэл Засгийн газар байраа томсгох сонирхолтой иргэд рүү зорьсон бодлого хэрэгжүүлэх үү, 30-40 ам.метр талбайтай байртай болохыг хүсч байгаа үй олон залуучуудаа бодох уу.
 
Уг нь яаж мунхагласан хоёр дахь сонголт нь зөв баймаар юм. Яг ачир дээрээ өнөөдөр 50-аас дээш ам.метр талбайтай байр аваад орчих, урьдчилгаагаа төлчих, зээл авахдаа банкны шалгуур давчих хэд хэдэн хүн байгаа гэж бодож байна. Цөөн шүү дээ. Орон сууцны үнэ ямар байгаа билээ. Улс орны эдийн засаг элгээрээ мөлхөж байна. Иргэдийн орлогын төвшин яаж буурав. Ийм нөхцөлд Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх санхүүгийн эх үүсвэр олж чадвал жижиг, дунд орлоготой, орон сууцанд орж чадаагүй иргэд рүүгээ хандсан бодлого барьж, урьдчилгааг нь 10 хувь болгоод, найм биш бүр таван хувийн хүүтэй зээл гаргачих ёстой юм биш үү. Түүнээс биш 100-аас дээш ам.метр талбайтай байр сонирхож байгаа хүмуүст хандсан боддого одоохондоо хэрэггүй л байх.

Яах вэ, төрд шургалсан баячууд нь бүгд барилгын компаниудтай. Тэд нь том ам.метр талбайтай орон сууцаа зарах гэж шахаж байгааг ойлгож л байна. Гэвч яг одоо улс орон, ард түмнийхээ эрх ашгийг бодох ёстой биз дээ. Харин Засгийн газар зүгээр л савчиж сууна. Аль ажлаа эхэлж хийх вэ, хэнийгээ бодох уу.
 
Дээрээс нь баахан хүн гэнэт хална. Тэтгэмж өгнө гээд байгаа. Энэ мөнгөө хаанаас олох юм. Энэ мэт аар саар зүйлээр оролдохоос өөр хийх ажил алга уу. Ядаж л улсаа дампууруулчихгүйн төлөө явах ёстой юм биш үү. Чадахгүй бол огцроод, дараагийнхаа хүмүүст ажлаа өгмөөр юм. Ядаж л та нар шиг уймрахгүй, юу хийхээ мэдэх хүн Монголд эрхбиш байгаа байлгүй дээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-09-25 07:30:55
    ardchilal baihgui bolood dan gants MAH eh barij yag hyatad, hoid solongos shig changa deglemd oruul yaasiin er ni. Tsahim ertuntsiig baihgui bolgood.goy uu?
  • B 2016-09-24 05:41:27
    Ajilj l bna sde hurdan turgen. Uur yaah ged bgaa malnuud ve yu hussiin ta nar. Zogsoohiig ni zogsoogood toog ni ihesgej bagasgad ner usiig ni soliod
  • зочин 2016-09-22 08:17:58
    Пунцагийг ерөнхий сайдаар ажлуулдах саналтай байна. Айл гэр, албан байгууллагын асуудал биш МУ-ийн асуудал биз дэ. Хийж чалахгүй юм аа хийнэ гэж ард иргэдийг ху...
  • Туул 2016-09-22 07:14:15
    Яг онож дүгнэсэн сайн нийтлэл байна. Ер нь бол бэлтгэлгүй байж байгаад төр авчихсан, тэгээд юу хийхээ мэдэхгүй л байгааюм байна даа.
  • иргэн 2016-09-22 05:32:45
    чадваргүй нам 4 жилийг унтаа байдалтай л өнгөрөөнө, АН хэл амтай ч гэсэн нэлээд ихх ажлыг санаачилж хийснийг бүгдээрээ мэднэ,
  • Бодол 2016-09-22 05:09:34
    Тэтгэврийг НАСНЫ ХИШИГ болгов. Ажиллаж хуримтлуулсан мөнгийг нь буцаан олгохдоо Төрийн хишиг байдлаар өгөх нь хэр шударга вэ? Хадгаламжаа ХИШИГ гэж авах уу хэхэ...
  • ойн савдаг 2016-09-22 03:22:11
    Энэ ЗГ зөвхөн уриа гаргаад хэдэн сар болов. Одоо ажлаа хийгээчээ.ЭЗ-ийн 6-н гол үзүүлэлт бүгд доошоо эрчимтэй унаж байна. Нэг хүний ой гэж мөнгө зарж яанаа. Ча...
  • МАН зайлаа цаашаа 2016-09-22 02:19:22
    Ер нь эднийг хэрэгжүүлэх боломжгүй мөрийн хөтөлбөрөөр ард түмнийг хууран мэхлэх замаар төрийн эрх авсан гэж түдгэлзүүлж дахин сонгууль явуулахгүй хэрэгтэй
  • Zangarag 2016-09-22 02:09:15
    Zasgiin gazriin terguund zangarag baihguishdee, medleg turshlagch taaruu shuudee buhuur bol zaaniil havitsaa baih hun, urgun taliin medleg turshlaga strategich ...
  • МАН ГИШҮҮН 2016-09-22 02:08:02
    ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ХАМГИЙН ЧАДВАРГҮЙ ЗАСАГ
  • зочин 2016-09-22 01:48:42
    Засгийн газар сайн ажиллаж эхэлж байна аа, өшөө хурдтай ажиллаж АН-ын сүйрүүлсэн эдийн засагаа өндийлгээрэй, ард түмэн итгээд сонгосон шүү
  • зочин 2016-09-22 01:38:45
    сурсан зүйл, хэвшүүлж чиглүүлсэн "ЦААС" болохоор уриалга гаргаад уйлж байгаад хэн нэгэн "ХӨГШДИЙГ" урамшуулж уухайлж байгаад хэрэггүй ч бичээд л гаргана.!!
  • АРДЧИЛАЛ 2016-09-22 01:31:04
    Та нар бүгдээрээ буруу. Бид нар өөрсдөө энэ замыг сонгоо биз дээ. Бүх засгийн газрууд дампуу бодлого явуулж ирсэн явуулах ч болно 4 дөрвөн жилээр.
  • хүн 2016-09-22 01:10:24
    энэ засгийн газрын үнэн төрхийг яг бичжээ.Эд нараас хүлээх зүйл байхгүй.йдахин шинэ засаг ерөнхий сайд сангийн сайд томилбол таарна даа.
  • Зочин 2016-09-22 00:57:59
    10 сарын 3-нд 100 хоногоороо юу хийсэн гэж хэлэх бол, мөрийн хөтөлбөрөө баталсан л гэх байхдаа, "2030" гэж нэг мөрөөдлийн цаастайгаа нийцэж байгаа юм болов уу...
    • zochin 2016-09-23 16:16:49
      4 jiliin umnu AN-iin zasgiin gazar 100 dahi honogoo urid umnu henii ch hiij bgaagui olon shinechleliin hiij ehelsen yumdaa. Getel MANiin zasgiin gazar uhraltaar...