Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж буй "Кансат-2016" сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, хөөргөх олон улсын тэмцээн Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд болно.

10:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй ТББ-уудтай гэр бүлийн хөгжил, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох ажлын уулзалтыг Монголын Хүүхдийн ордоны Бага танхимд зохион байгуулна.

11:00 цагт: Хан-Уул дүүргийн АРДЧИЛСАН НАМын байранд  ТОСК-ийн дарга асан Гантулгыг дүүргийн сонгуулийн хорооноос Орон нутгийн сонгуульд оролцуулахгүй болсон талаар болон захиргааны хэргийн шүүхэд ямар шалтгаанаар хоёр удаа хандаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Дэлхийн эм зүйчдийн өдөрт зориулж “Эм” холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.