Төрийн албан хаагчдыг дөрөв хоног ажиллуулъя
Улсын данс улайж, эдийн засаг элгээрээ хэвтчихээд байгаа энэ үед төрийн албанаас эхлээд жирийн айл өрх ч хэмнэлтийн горимд шилжин идэх гурил, уух усаа хэмжихдээрээ тулсан. Харин мэргэжлийн гэх тодотголтой МАН- ын Засгийн газрын эл хямралын эсрэг авч хэрэгжүүлж буй сөрсөн базаа нь шаардлагагүй зардлаа танаж, томоохон төслүүдийг хөдөлгөх. Энэ дагуу ч тодорхой ажлууд хийгдэж, хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлж, цалинг нь танан, тэтгэмжийг нь бууруулж эхэлсэн юм. Өнгөрөгч зургадугаар сарын байдлаар манай улсын нийт төрийн алба хаагчдын тоо 179300 байжээ.
 
Харин эдүгээ энэ тоог 20 мянгаар цомхотгоно гэх мэдээлэл ч эдүгээ нийгэмд хэрүүлийн алим болж байгаа нь нууц биш. Гэхдээ дэмжигчид нь олон байгаа болов уу. Төрийн албаны зөөлөн суудалд тухалж, хүнд сурталд идэгдэн улсаас өндөр цалин хүртэгсдийн тоо бага ч болов буурахыг дэмжихгүй хэн байх билээ. Төрийн албаны өндөр босго, нэр хүндийг тэд л шороотой хутгасан.
 
Тиймээс Ерөнхий сайдад дайх нэг санал байна. Ерөөсөө төрийн албаныхны ажлын өдрийг дөрөв болговол ямар вэ. Эдүгээ хууль ёсоор долоо хоногийн таван өдөр ажиллах ёстой ч, баасан гараг төрийн гэх тодотголтой албан хаагчдын хувьд аль хэдийнэ амралтын өдөр болсон. Гэвч цалингаа авахдаа таван өдрөөр тооцож, цалингаа бүтэн хүртэж суугаа нь шударга систем биш. Шуудхан хэлэхэд, цаг нөхцөөж, суудлын тоо бөглөн твиттер фэйсбүүкээр аялсных нь төлөө нэг өдрийн цалинг тэдэнд зүгээр бэлэглэдэг бичигдээгүй хууль үйлчилсээр хэдэн арван жилийг ардаа үдчихжээ.
 
Харин одоо ажил хийж байгаа нь хохирч, ажилгүй суусан нь хождог үе өнгөрсөн. Эдийн засаг хямарч хүн бүр бүсээ чангалж байхад энэ мэт үргүй зардлаа танах хэрэгтэй байна. Тухайлбал, Венесуэлээс үлгэрлэж яагаад болохгүй гэж. Газрын тосны арвин их нөөцтэй ч, тус улс манайх шиг эдийн засгийн хямралд нэрвэгдсэн. Улмаар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро эдийн засгийн онц байдал зарлаж, хэмнэлтийн горимд шилжсэнийг дэлхий нийт харсан. Эрчим хүчний хомсдол, эдийн засгийн хямралын улмаас төрийн албан хаагчдын ажлын өдрийг хоёр болгон бууруулж дэлхийд дуулиан тарьж байсан удаа бий. Гэхдээ эрчим хүч сэргэх үеэс дахин таван өдөр болгон өөрчилж байсныг уншигчид санаж буй биз.
 
Тиймээс ажлын өдрийн тоог бууруулж хоёр болгодоггүй юм аа гэхэд, дөрөв болгочихвол айлын нялх үрсийг алагчилж, сарын 20 мянган төгрөгийн тэтгэмжийг нь “дараа өгье” хэмээн амлаж, нүүрээ ширлэж байснаас илүү боломжит хувилбар биш үү.
 
Тэднийг дөрөв хоног ажиллуулна гэж тооцвол нэг ажилтнаас сардаа хамгийн багадаа 80 мянган төгрөг хэмнэнэ. Харин 159 мянган төрийн албан хаагчтай гэж тооцвол сард 12 тэрбум, жилдээ 152 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болж байна. Энэ мөнгөөр хэчнээн хүүхдэд сарын тэтгэмжийг нь олгох бол. Үүнээс гадна нэг өдрийн сул урсах эрчим хүчний хэрэглээ, бусад зардлыг ч хэмнэчихэж болж байна. Харин эдийн засгийн байдал сайжрах үед хэвийн байдалд нь шилжүүлэхэд болохгүй гэх газаргүй шүү дээ, эрхэм Ерөнхий сайд аа.

Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Teneg gar ve 2016-12-22 05:58:20
    Arai arai yum bichex yum aa ene ulsuud tenegtej 4 bxiin orond 6 xonog ajlaad 5 udriin tsalin av ene l uls ex orniixoo toloo xiij chadax xamgiin tom xorongo
    66.181.190.148
    Мэдэгдсэн Хариулах
  • arai 2016-12-21 13:22:04
    Yu yu gechwee chinii ergen toirnii hvmvvs l baasan garagt ajildgui amardag bh.Yaj ingej ichihgui bichij chadaj bnaa.Awilgachdaasa munguu gargaj aw
    66.181.186.13
    Мэдэгдсэн Хариулах
  • TA haagch  2016-12-21 11:55:01
    Sumtai novsh be
    202.70.46.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Багш 2016-12-20 04:29:11
    Тарийн алба гэдэг ТА ийм урамшуулал авдаг юм байж төрийн үйлчилгээний алба ТҮ энд хамаарх уу,Хуулийн нэр томъёогоор эмч багш нар нь ТҮ юм шүү дээ.
    103.9.90.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Daanch dee 2016-09-22 21:02:11
    Ene huuriig chin maazraad bn geed unshaad bsan chin jinheneesee bichsen bdgiim aa iim zuuleg garuud 4 deh zasaglal geh hevlel medeeleliin salbart bhaar yanadaa
    150.129.143.211
    Мэдэгдсэн Хариулах
  • tsagdaa 2016-09-22 14:55:40
    tsagdaa tsergee toriin alba gj toolhoo bolimoor yum
    103.57.92.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkk 2016-09-22 09:07:25
    Pureb. Baasan. Ah nar taivan bailgahgiu dee. Harin arhi tamhind ondor tatbar onoo.
    109.81.208.72
    Мэдэгдсэн Хариулах
  • ard tumen 2016-09-22 08:57:48
    ene shiidver buur buruu shuudee 6 odor ajilluulaad 5odriin tsalin ogvol ter ni jinhene uls ornoo bodson zuil bolohiin bishuu Jaahan zov bod l doo
    59.153.85.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Баадай 2016-09-22 08:34:27
    Пүрэв ах бий болох байхдаа
    202.131.247.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-22 07:02:48
    з
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • khann 2016-09-22 05:52:41
    unen shd. Ihenh ni hatan deer noyom taviaad suuj bdag shd ihenh ni
    202.21.116.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Davaa chi daanch dee 2016-09-22 04:32:03
    Hutsdag golog yum aa ene Davaa. Orovdoltei yadruuhan tosoolol setgehuigeeree iim hend ch hereggui hog bichij bdg orovdoltei amitan yum daa chi
    27.123.214.90
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-22 04:29:54
    ажлдаа хариуцлагагүй хойрго хүний өмнөөс ажил хийж бга юм шиг ханддаг албан хаагчийг шууд зайлуулах хэрэгтэй ард нь ажилгүй чадварлаг боловсон хүчин олон бхад
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-22 04:26:07
    er ni saihan sanaa bn daa ho tegeed boon aashni tulamuud bdag shuu dee yamar ajil hiideg humuust uilchildeg gedegee martsan ulsuud toriin mongoor togloson jijig...
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-22 04:01:50
    ажлын өдөр 4 болно түүнээс 1 нь дотоод ажилтай, 1 нь гадуур ажилтай гээд алга болно үлдсэн 2-ын нэгэд нь хуралдаад хаалгаа барьчихна ерөнхийдөө 1 өдөр үлдэх шив...
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • жаргал 2016-09-22 03:55:14
    төрийн албан хаагч хүн гэр бүлгүй хүн үү. Ардаа амьдралтай, үр хүүхэдтэй л хүмүүс шүү. бичих юм аа бодмоор юм
    59.153.87.3
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-22 03:15:46
    yamar teneg ni ingej bichdeg ba
    119.40.103.3
    Мэдэгдсэн Хариулах
  • a 2016-09-22 02:50:25
    ene yamar zevuun durak be, ajliin udriig 4 bolgochihbol turiin ajil yabahgui shuu dee, 5 dahi udur hen shoudaad, hen ajillahgui bga yum be, ene estoi te1 sanal
    202.21.118.198
    Мэдэгдсэн Хариулах
  • g 2016-09-22 02:46:02
    yu yariad bgaa yum be?? bi turiin alban haagch 416 000 minii undsen tsalin 500 avah gej buun yum bolj bna soliotoi yumuu haashaa yum
    103.50.207.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-09-22 02:39:29
    Esregeeree amralt' n odor n' ikhdeed bgaa yum bish uu?
    182.160.2.91
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2016-09-22 02:04:43
    Төрийн албан хаагчид тийм өндөр цалинтай хүмүүс үү. Авдаг хэдээс нь хасахаар яах вэ.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-22 01:59:11
    Тав дахь өдөр сургууль, эмнэлэг ажилладаг л биз дээ, чи хүн бүрийг өөр шигээ аргаа барсан амьтад байдаг гэж бодоод байна уу Даваа гуай
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Цалин багатай албан хаагчдаас  2016-09-22 01:57:15
    яаж хэмнэгдэх вэ дээ Өндөр цалин авдаг хүмүүстэйгээ тооцооо хэмнэлт ярьдаг юм байгаа биз Жирийн төрийн албан хаагчид хэлмэгдээд байна шүү
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • з 2016-09-22 01:51:10
    Фасебоок, твитер хөгжөөд хэдэн арван жил болж амжаагүй байх аа жоохон бодолтой бичиж баймаар юм
    202.179.6.38
    Мэдэгдсэн Хариулах
  • ллллл 2016-09-22 01:27:15
    цалин юу гэж хэмнэгдэх юм бэ. хэдэн өдөр ч ажилсан үндсэн цалингаа авдагаараа л авна шүү дээ
    203.91.118.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-22 01:06:34
    179.0 мянган төрийн албан хаагчийн дийлэнх хувь нь багш, эмч нар байгаа шүү, Сургууль, цэцэрлэг 5 дахь өдөр бас амарах уу.Сайн тооцох хэрэгтэй
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
    • demjij bn.  2016-09-23 06:17:19
      Эмч багш нар үйлчилгээнийх, захиргаагы ажилтнуудыг бол цалинг нь хасаад 4 өдөр ажиллуулж болохын бишүү
      202.179.31.18
      Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2016-09-22 00:54:51
    Ene sumtai gar u gui yu. Undsen tsalin heweere l bn shd. Yu gej hasagddiin. Tsalin bodoj surchaad gutsaj baimaar yum
    202.70.46.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-09-22 00:31:14
    Төрийн албанд цомотгол мөн сум аймгийн цомотгол буюу бүсчилсэн хөгжилөө яримаараа
    112.72.12.1
    Мэдэгдсэн Хариулах
  • ёстой тэнэг гар бай4 дэх өдөр нь тав дах 2016-09-22 00:22:23
    ёстой тэнэг гар байна даа тэгвэл бас 4 дэх өдөр нь тав дах өдөр шигээ ажиллана ш дээ
    202.21.117.190
    Мэдэгдсэн Хариулах
    • SS 2016-09-22 06:23:35
      hehe tegvel ajliin gurvan udurtui bolohuu
      150.129.143.157
      Мэдэгдсэн Хариулах
  • Boldoo 2016-09-22 00:10:22
    Teneg gar ve
    202.9.44.67
    Мэдэгдсэн Хариулах