Хууль зүйн туслалцааг үнэгүй өгнө
 “Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүлэх төв нээгджээ. “Иргэний хамгаалалт” төв нь иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 102 дугаар сургуулийн зүүн талд байрлан үйл ажиллагаа явуулж байна.

Тус байгууллага нь иргэдэд, эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд хууль зүйн зөвлөгөө өгөх, эрүүгийн болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох, иргэний эрх зүй болон захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, шүүхэд гаргах нэхэмжлэл, хариу тайлбар, хүсэлт, гомдлын эх боловсруулах, шүүхэд төлөөлөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хооронд иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход туслах гэрээ, хэлэлцэл, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, шаардлага гэх мэт эрх зүйн ач холбогдолтой баримт бичгийн эх боловсруулах зэрэг хуулийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн тус төв нь иргэдийн эрх зүйн боловсролд хувь нэмэр оруулах сургалт, хөтөлбөр, сурталчилгааг явуулах бөгөөд ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг өгөх ажээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.