Таван яамны ТНБД-ыг томиллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаараа Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан шалгалтад тэнцэн, яамдын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох болзол нөхцлийг хангаад байгаа таван нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар нэр бүхий таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилжээ.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Баясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Нандинжаргал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нарыг томилсон байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.