Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлжээ
Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 267 дуудлага бүртгэгдсэн байна.
 
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны таван хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч хоёр, явган зорчигч нэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
 
Тухайлбал, ХУД-ийн нутаг Зайсангийн зам, Соёмбо хотхоны зүүн замд марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй З-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан, СХД-ийн нутаг Толгойтын зам, Толгойтын 103 дугаар гудамжинд T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь унадаг дугуй унаж явсан 09 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна. Тиймээс жолооч нар сургууль, цэцэрлэгийн урдуур гарахдаа хурдаа сааруулж, болгоомжтой явахыг анхааруулж байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-22 00:38:51
    Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, согтуугаар гэдэг хоёр үгийн ялгаа нь юу байдаг юм болдоо, миний ухаан гүйцэхгүй юм байна