Э.Урангоо 60 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөнө
“Face of beauty international”  миссийн тэмцээн энэ сарын 27-ноос аравдугаар сарын 9-ны өдрүүдэд Монгол улсад зохиогдоно.

Дэлхийн хэмжээнд зохиогддог гоо бүсгүйн тэмцээнүүдээс эрэмбээрээ тавдугаарт бичигддэг тав дахь жилдээ манай улсад зохион байгуулагдаж байгаа энэ юм. Тус тэмцээнд оролцохоор дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүй, тэдний гэр бүл, ойр дотныхон болон тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура, загварын агентлагын захирал, шүүгч гээд нийт 200-300 хүн манай улсад ирэх юм байна.

Харин манай улсаас тус тэмцээнд Э.Урангоо оролцохоор болжээ. Энхтайваны Урангоо нь маркетингийн мэргэжилтэй. Жүжиглэх авъяастайгаас гадна дуулдаг, бүжиглэдэг аж. Бүрэн хэмжээний  уран сайхны кинонд дөрвөн удаа тоглосон чадварлаг бүсгүй юм.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.