Сэргээш илэрсэн бөхчүүдийн нэрийг удахгүй зарлана
Монголын төрт улс үүссэний 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зодоглосон 1024 бөхийн  дөрвөөс нь сэргээш илэрсэн тухай мэдээлж байна. 

Үндэсний баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторид шинжлүүлдэг юм.

Уг шинжилгээгээр, улсын начин болон харцага цолтой хоёр бөхөөс допинг илрээд байгаа ба дээрх бөхийн нэрийг удахгүй олон нийтэд зарлахаар болжээ. Харин шинээр төрсөн  заан, арслан, аварга цолтноос сэргээш илрээгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • заан 2016-09-21 07:15:06
    2 юмуу 4 юмуу тодорхой бичээч хачин авцалдаагүй мэдээ тавих юм Сансараа
    202.131.238.115
    Мэдэгдсэн Хариулах