Тархи судлалын салбарын эрдэмтэн судлаачид уулзалдана
“Multidisciplinary Brain Science Forum-2016” нэртэй форум энэ  сарын 23, 24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Хуралд Ерөнхийллөгч Ц.Элбэгдорж болоод энэ салбарын дэлхийн шилдэг эрдэмтэд оролцон илтгэл хэлэлцүүлэн чуулна.

Нейросайнсын шинжлэх ухаан гэж юу вэ? Энэхүү салбар нь мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг молекулын түвшнээс эмнэл зүй, нийгмийн түвшинд хүртэл судалдаг , олон салбарын нэгдмэл шинжлэх ухаан юм.

Энэ салбарыг дэлхий дахинаа хамгийн анх судалж эхэлсэн түүх нь МЭӨ 170- аад он бөгөөд Дэлхийн Нейросайнысын Нийгэмлэг нь 1960 онд байгуулагджээ.

Тэгвэл манай улсад энэхүү нийгэмлэг 2014 онд байгуулагдан, олон улсын түвшинд эрчимтэй хөгжиж буй тархи судлалын салбарыг Монгол улсад хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой, академик байгууллага юм.

Нейросайнс нь зан араншин, эс судлал, танин мэдэхүй, соёл, тархины бүтэц, үйл ажиллагаа, нийгмийн нейросайнс, молекул биологи зэрэг шинжлэх ухааны олон салбарт хөгжиж байна.

Монголын Нейросайнсын Нийгэмлэгийн жил бүр зохион явуулдаг Олон Улсын эрдэм шинжилгээний хурал нь тархи судлалын салбарт ажиллаж буй нийт эрдэмтэн судлаачдыг хамруулдаг үндэсний хэмжээний арга хэмжээ билээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.