Сайд нарын ухаарлын долоо хоног эхэллээ
Сайд нарын ухаарлын долоо хоног эхэлжээ. Намрын чуулган эхлэхээс өмнө тэд зарим амлалтаа биелүүлэх ёстой. Иймээс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нойр хоолоо хасан байж хуралдсан тухай зургийг сайд нар цахим хуудаснаа нийтэлжээ. Тэд  2017 оны төсвийн төсөл, хямралыг давах Онцгой хөтөлбөр төслийг хэлэлцсэн гэнэ.  Ерөнхий сайдын зүгээс эдийн засгийн хямралын эсрэг Онцгой төлөвлөгөө хэрэгжүүлнэ хэмээн чуулганы индэр дээрээс ам гарсан. Ээлжит бус чуулган өндөрлөхтэй зэрэгцэн Онцгой төлөвлөгөөгөө танилцуулна гэж байсан ч одоогоор амлалтаа биелүүлээгүй л явна. Иймээс энэ долоо хоногийн эхний өдрөөс эхлэн Онцгой төлөвлөгөө боловсруулах ажилдаа ханцуй шамлан орж байгаа бололтой.

Магадгүй, Ерөнхий сайд амлалтаа биелүүлэхийн тулд намрын чуулган эхлэхээс өмнө буюу ирэх долоо хоногт эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөгөө танилцуулах байх. Энэ нь ирэх орон нутгийн сонгуулийн өмнө МАН-ынхныг сайхан харагдуулах сүүлчийн боломж байж ч мэдэх. Учир нь өнгөрсөн ээлжит бус чуулганаар Засгийн газраас төсвийн тодотгол оруулж ирэхдээ иргэдийн халаас тэмтрэх төлөвлөгөө танилцуулж, намынхаа нэр хүндээ навч унагасан. Тиймээс эдийн засгийн хямралаас гарах Онцгой төлөвлөгөө МАН-д нэр хүндээ цэвэрлэх сүүлчийн найдвар болж байна.


 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-21 13:42:49
    АН-ын сүйтгэсэн эдийн засгийг сэргээж, ард түмэн, улс орноо өөд н татаарай.
  • Батаа 2016-09-21 09:24:22
    Төрийн төсвийн олон орон тоог цомотгох бүсчилсэн хөгжилөө шийдэж 4 аймаг болгох тэгээд л маргааш окой
  • Zochin 2016-09-21 08:40:51
    Ed nariin tolgoi ni hurehgui uchraas ymar ch ajil shiidej chadahgui uhnatsaar bgaad tsag hugatsaag demii urj bna.
  • Zochin 2016-09-21 08:13:29
    Yurunhiilugchiin songuuliar enkhboldiig ni tongorno doo. Dahiad tatvar nemne8 tsalin hasna geed uzeerei. Bur uruvduud baih yum Ardchilsan nam harin ikh bolomjii...
  • Бэлэг  2016-09-21 08:03:55
    Худлаа Бэлэн ХООЛ диэдр БАЙГАА , Сандал дээрээ Унтаж БАЙГАА нь Гээд Шоу Зургаа ТАВИАЧЭЭэ. Сайды нараа
  • Зочин 2016-09-21 06:56:35
    Мянган бурхан хүрээлээд ч нэмэргүй гэж үг байдагдаа, мөн сайхан хоолны нэр хэлэв ч гэж үг бий, түүн лугаа адил үйл явдал болж байх шиг байна даа