“JCDECAUX”-компанитай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр JCDECAUX байгууллагын гүйцэтгэх захирал, ноён Жан Мариг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Жан Мари өөрийн байгууллагын тухай товч мэдээлэл өгөөд  Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлт тавилаа.

 “JCDECAUX нь Монголд төдийгүй дэлхий дахинд тэр дундаа европын орнуудад түлхүү үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд автобусны буудлууд болон зар сурталчилгааны самбаруудыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэхээс гадна 20-30 жил арчилгаа, үйлчилгээ, аюулгүй байдлыг ханган ажилладаг туршлагатай байгууллага юм байна.  Улаанбаатар хоттой 2014 оноос хамтран ажиллах гэрээ хийж хотын автобусны буудлыг шинэ стандартад нийцүүлэн тохижуулж байгаа юм.  

Өнгөрсөн хугацаанд 143 автобусны буудал, 137 гудамжны байгууламж самбаруудыг барьж 6 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна

Ноён Жан Мари энэ хөнрөнгө оруулалтаа цаашид үргэлжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, арваннэгдүгээр сараас эхлэн зарим автобусны буудлуудад үнэгүй  интернэт, автобусны чиглэл заах ухаалаг самбаруудыг байршуулж туршин үзэх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ.  Мөн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл BRT /bus rapid transit/ хөтөлбөр дээр хамтран ажиллах санал тавьсан юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хамтын ажиллагааны гэрээтэй байгаа танай байгууллагатай цаашдаа үргэлжлүүлэн ажиллах болно. Манай талаас бүхий л зүйл дээр нээлттэй дэмжин ажилласаар байна. Улаанбаатар хотын өнгө үзэмж, сайн сайхны төлөө ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. BRT төслийг үр дүнтэй богино хугацаанд хэрэгжүүлэхээр төслийн нэгж байгуулсан. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ тал дээр туршлагатай танай байгууллагатай хамтран ажиллах боломж гарна гэдэгт найдаж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.