Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг дээвэртэй боллоо
Сүхбаатар дүүргийн Тэргүүний 160 дугаар цэцэрлэгийнхэн “Алтан намар” өдөрлөгтөө бэлдэж эхэлжээ. Тус цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн шинэхэн цээжилсэн  “Намар” шүлгээ бидэнд уншиж сонирхууллаа. Тэднийг тухтай, эрүүл аюулгүй орчинд сурч, хүмүүжих боломжийг олгосон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт талархал илэрхийлсэн нь энэ юм.  

Сарын өмнө тус цэцэрлэгийн зарим ангиуд хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй болоод байсан. Учир нь цэцэрлэгийн дээвэр муудаж, дээд давхарын ангиудад үйл ажиллагаа явуулах боломгүй болоод байсан аж. Иймээс тус цэцэрлэгийн удирдлагууд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүсэлт хүргүүлж, улмаар хөрөнгөө шийдүүлснээр дээврийн засварын ажлаа эхлүүлсэн байна.



Энэ талаар 160 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.Одгэрэл “Намар манай цэцэрлэгийн дээд давхрын ангиуд хүүхэд хүлээж авах ямар ч боломжгүй болоод байсан. Өнгөрсөн наймдугаар сарын 24-ны өдөр Д.Цогтбаатар гишүүн манай цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Нэг ангийн дээврийг дүүргийн Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө гаргаж засварлаад байсан. Үлдсэн ангиудын тээврийн асуудлыг Д.Цогтбаатар гишүүн санаачилж, хөөцөлдөж өгснөөр нийслэлийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийнхээ дээврийг  засах боломж бүрдсэн. Нийслэлээс нийт 37 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Ингэснээр хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд хүлээж авах болсон” гэлээ

Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг нь 280 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд 570 гаруй хүүхдийг  хүлээж аваад байгаа аж.



Энэ бол өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтийн сүлжээнд тавигдсан зураг.  160 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд зутарч, аюултай орчинд өсч торниж хүмүүжиж буйг харуулсан байна. Цэцэрлэгийн дээврээс нь цас борооны дусаал дусаж, ангиуд энэ маягаар хувин, түмпэн зэрэгцүүлж тосож аргацаадаг байж....



Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Сарын өмнө ирэхэд цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд маш хүнд байсан. Ингээд бид хотын удирдлагуудтай газар дээр нь ирж танилцаад “Яаралтай энэ асуудлыг шийдэхэд онцгой анхаарч өгөөч ээ” гэсэн хүсэлт тавьсан. Хотын дарга Су.Батболд, Хөрөнгө оруулалт хариуцсан н.Баярхүү дарга цаг тухайд түргэн шуурхай арга хэмжээ авч, дээвэр засварлах хөрөнгө шийдэж өгсөн. Бид дулааны улиралд багтаагаад засварын ажлаа дуусгана. Цэцэрлэгийн хамт олон их зүтгэлтэй, санаачлагатай ажиллаж байна.

Хүүхэд аюулгүй орчинд өсч хүмүүжнэ гэдэг бол номер нэг асуудал. Хүүхдүүд цэцэрлэгт явж байж эцэг эх нь санаа зовохгүйгээр ажлаа хийж, улс орон хөгжинө. Хүүхдэд төсөв байхгүй гэх тайлбарыг өгөх эрх бидэнд байхгүй. Бид хүүхдүүдэд тав тухтай, эрүүл аюулгүй орчин бүрдүүлж өгөх үүрэгтэй, үүний төлөө ажиллах ёстой” гэлээ.

Ийнхүү Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг дээвэртэй боллоо. Тус дүүргийн 570 хүүхэд эрүүл, аюулгүй, дулаан орчинд сурч, хүмүүжих боломж бүрдэж байгаа нь энэ юм.


 
П.АНИР
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • П.АНИР 2016-10-02 13:19:49
    ЗӨВ ШҮҮ
  • gyyujjрррр 2016-09-21 07:39:27
    Худлаа өөрийгөө сурталчилахаа болиорой Цогтбаатар гэдэг хүн 160-р цэцэрлэгийн дээвэр засвар гэх мэтийн бүх засврыг аль 2013 оноос эхлэн хөөцөлдөөд хийлгэсэн шүү...
    59.153.87.3
    Мэдэгдсэн Хариулах