Өвс ачиж явсан машин шатжээ
Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд өвс ачсан автомашин шатсан хэрэг өчигдөр гарсан байна. 
 
Тодруулбал Баян-Өлгий аймгийн Өлгий суманд, Өлгий-Ховд чиглэлийн зам дээр иргэн Ж-н эзэмшлийн 86-84 БӨТ улсын дугаартай “САМС” загварын 680 боодол өвс ачсан автомашин шатсан бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжхангай багийн Дуушийн  гудамжинд иргэн З-н эзэмшлийн 26-65 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 загварын задгай өвс ачсан автомашин шатжээ. Галыг аймгуудын Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраасан байна.
 
Мөн өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны “Түндэмүн” сауны хашаанд чингэлэг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Рашаантын 16 дугаар гудамжинд айлын байшин, Төв аймгийн Зуунмод сумаас 14 км зайд Түргэний голын автозамд иргэн А-н “Tоёота стима” загварын автомашин тус тус шатсаныг тус тус унтраажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.