ҮХЦ ирэх лхагва гарагт хуралдана

Үндсэн хуулийн цэц энэ сарын 28-ны өдөр буюу ирэх лхагва хуралдана. Монгол улсын шүүхийн тухай хуульд, Хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ гэж заасан нь шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх, түүний үр дагаврыг хамт хариуцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задлахгүй байх зэрэг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон асуудлаар сөрөг үр дагавар, шүүхэд эргэлзэх байдал бий болгож улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж нэр бүхий иргэн үзсэн байна.

Иргэний мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд мэдээлэлд хөндсөн асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.