Хувийн цэцэрлэгт хүүхдээ өгсөн эцэг эхчүүд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байна
Есдүгээр сарын 01-нд цэцэрлэгт биш, гэртээ цоожлогдон үлдсэн 43 мянга орчим хүүхэд байгаа. Эдгээр хүүхдийн 3000 гаруйг нь улсаас хувьсах зардал, хоолны мөнгийг нь дааж, орон тоо нь гүйцээгүй хувийн цэцэрлэгүүдэд явуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөг гаргаж, 3087 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болжээ. Ингэхдээ хүүхэд нь харьяа хорооныхоо цэцэрлэгт явах сугалаа сугалж чадаагүй эцэг, эхчүүд хоёр өдөр ажлын цагаар дахин харьяа улсын цэцэрлэгтээ хандан бүртгүүлж, хувийн цэцэрлэгт нэг ч төгрөг төлөхгүйгээр хүүхдээ өгөх боломжтой болж байгаа юм.

Тэгвэл Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрийг  хувийн цэцэрлэгт, өндөр  төлбөрийг нь төлөөд хүүхдээ хүмүүжүүлж буй эцэг эхчүүд эсэргүүцэж байна. Энэ талаар нэгэн ээж “Хувийн цэцэрлэгт төлбөрийг нь төлөөд сургаж байгаа эцэг эхчүүд тохь тухтай орчин, цөөн хүүхэдтэй багшийн хүүхэд бүрт хүрч ажиллах зэргийг  бодож явуулж байхад улсын цэцэрлэгт орж чадаагүй олон хүүхдийг оруулж ирэх нь оновчгүй шийдвэр байна. Нэгэнт улс цэцэрлэгээ хангалттай барьж байгуулаагүйн улмаас бид хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт явуулж буй. Нэг ангид 30 хүүхэд байхад тэдний 15  нь сар бүр төлбөрөө төлж, нөгөө 15 нь үнэ төлбөргүй сурч байгаа нь  хүүхдийг ялгаварлан гадуурхсан хэрэг биз дээ” хэмээн сэтгэгдлээ бичжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-10-05 12:08:26
    Negees nuguu ruu usreed orchihmoor shambaarsan zaragdahgui baishinguud barij bhaar ysetserleg surguuli barij boldoggui l yum bhdaa.
  • зочин 2016-09-21 13:56:29
    Амиа бодсон малнууд мөн ч их байх юм даа
  • ЗАК 2016-09-21 13:16:24
    Ямарч цэцэрлэгт хүүхдийнхээ хоолны мөнгийг эцэг эх нь талдөг л байх ёстой.
  • skhe 2016-09-21 08:37:04
    Ulsiin tsetserlegiig yadaj eh etseg ni hoolnii mungu ugdug bolgoh heregtei, unegui ugdug bolohoor gertee ajilgui baidag humuus n huuhduudee ugchihuud l , tsets...
    43.228.129.99
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-21 07:34:14
    Ulsiin tsetserleguudiin zarim erhlech nar 300000-500000 tugrugiin abilgal shaardan abch oruulj bgaag yaaj hyanaj zogsooh be?
    • Зочин 2016-09-22 06:12:11
      Хэлээю юу гэхэв. Сугалаанд 30 хүүхэд авна өөр авахгүй боломж хүчин чадал л ийм гэчихээд одоо 50-иад хүүхэдтэй болчихсон л байж байх юм.
      • Зочин 2016-09-22 06:14:46
        албаар мөнгө угаах гэж ингэх юм, дээрээс нь 20 хүүхдээс нэгээс нь л энэ жилийн ханш 500-700 мянга гээд бодоход доод тал нь10 сая төгрөг угаачихаж байгаа юм.
        • Зочин 2016-09-22 06:15:48
          Ингээд бодохоор хамран тойргийнх нь мөн мөртлөө цэцэрлэгтээ орж чадахгүй тэгээд мөнгөөр баахан өөр тойргийн хүүхдүүдийг оруулчих юмаа. Дургүй хүрч байна үнэхээр...
          • Зочин 2016-09-22 06:17:13
            Цэцэрлэгийн сугалаа сугалсны хэрэг хаанаа байгаа юм бэ утга алгаа нээрээ.
            • Зочин 2016-09-22 06:19:36
              манай тойрогт 80 хүүхэд сугалаад 30-ийг оруулсан ингэж байхаар ахиад 20 хүүхдийг нь оруулчихвал болох л байсан байгаа юм. Бүр бизнес болгочихсон эрхлэгч нар нь ...
  • zochin 2016-09-21 06:47:37
    Oo zaza tor tomor nuuree haruulj hanahgui yum daa
  • zsss 2016-09-21 04:54:23
    Sugalaand azguiteed argaguin erhend tulburtei tsetserlegt ugsun tiim l yum bol huwiinhiig bas une tulburgui bolgooch jinhene yalgawarlan gaduurhaj bn da
  • Төр баян байна 2016-09-21 04:11:12
    ТӨРөөс цэцэрлэгийн төлбөр төлдөгийг болтулах хэрэгтэй. Бас л төсөвтйн нэг дарамт шүү дээ
  • иргэн 2016-09-21 04:07:27
    улсын цэцэрлэгээ хүртээмжтэй бариад хувийн цэцэрлэгүүдийг байхгүй болгомоор юмаа хувийн нэртэй цэцэрлэгүүд хэцүүл юм бнлэ хүний юуч мэдэхгүй хүүхдийг...
  • Зочин 2016-09-21 03:46:16
    Улсын цэцэрлэг арай дэндүү нэг анги 72 хүүхэдтэй бз дүүрэгт цэцэрлэг барих газар бна 5 жил хоосон улсын цэцэрлэг барина гээд пайз хадаатай ядаж давхарлах хэрэгт...
  • багш 2016-09-21 03:45:38
    би үхэхээс чи үх гэдэг л болох нь, хүүхэд шүү дэ, ер нь бол төрийн буруу цэцэрлэгээ хангалттай байлгах боломжийг төр хангах үүрэгтэй
  • Mulguu 2016-09-21 03:33:51
    Teneg said darga nar. Huuhed burees hoolnii mungu avaad tsetserlegee urgujuulehed buh huuhduudiig hamruulj chadiishtee.
  • Оюун 2016-09-21 03:30:42
    Үнэхээр тийм биз дээ, тав тух, цөөн хүүхэдтэй ажиллах багшийн төлөө л төлбөр төлж хүүхдээ өгч байгаа ш дээ