Уран олборлолтын салбарт Чехтэй хамтрах хүсэлтээ илэрхийллээ
Бүгд Найрамдах Чех Улсын Парла­ментын Доод танхимын Дэд дарга ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа. УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр зочдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд хоёр орны пар­ламентын бүлгүүд, Тамгын газар хооронд идэвхтэй хамтын ажиллагаатай явж ирс­нийг онцлоод цаашид байнгын хо­роодын ха­рилцаа, хамтын ажиллагааг өр­гөжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхий­лэв. Мөн энэ оны есдүгээр сард Чех Улсад айлчлахаар төлөвлөж байсан ч ажлын хуваарийн улмаас 2015 онд болгохоор төлөвлөснөө дуулгасан юм. Ноён Пэтр Газдык хүлээн авч уулзаж байгаад талархалтай бай­гаагаа илэрхийлээд Чех улсыг гурав дахь хөрш орноо хэмээн хүлээн авч буйд баяртай бай­гаагаа дуулгав.

Түүнчлэн дулааны ца­хилгаан станц, гүний усыг хам­гаалах зэрэг төсөл хөтөл­бөрүүдтэй танилцах талаар хэлээд геологи, гүний усны хамгаалалтын салбарын турш­лагаас нэвтрүүлэхийг санал болгосон юм. УИХ-ын дарга Чех Улс уран олбор­лолтын салбарт арвин их туршлагатайг онц­лоод энэ салбарын туршлагыг нэвтрүүлэх, ялан­гуяа аюулгүй ажиллагааны стандартыг нэвтрүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.