Торонтогийн наадамд Монголын тухай сэдэвтэй хоёр кино өрсөлдөж байна
Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино Торонтогийн олон улсын кино наадамд өрсөлдөхөөр есдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийв. Киноны нээлтэд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон Монголын талын продюсер З.Анхбаяр оролцов.

Түүнчлэн тус киног есдүгээр сарын 23, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Канадын “Calgary International Film Festival”-д толилуулахаар төлөвлөж байна. Киноны нээлтэд кино зурганд оролцсон Алберта мужид амьдарч буй монголчууд оролцохоос гадна үзэгчдэд зориулж монгол үндэсний хөгжмийн тоглолтоор бэлэг барих юм байна.

Тэгвэл Торонтогийн кино наадмын хүүхдийн киноны төрөлд Монголын бүргэдийн анчин охины тухай өгүүлэх “The Eagle Huntress” хэмээх Отто Беллийн найруулсан баримтат киног мөн толилуулав.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.