Дэлхийн 60 гаруй орны мисс Улаанбаатарт ирнэ
Монголд анх удаа “Face of beauty international-2016” миссийн тэмцээн болох гэж байна. Тус тэмцээн нь энэ сарын 23-наас аравдугаар сарын  9-ний хооронд Улаанбаатар хотод болох юм байна. Тэмцээнд дэлхийн 60 гаруй орны миссүүд ирэх аж. Энэхүү тэмцээний хаалтын үйл ажиллагааг 10-аад улсад шууд дамжуулах гэнэ.

Манай улс энэхүү тэмцээнийг 2013 оноос хойш зохион байгуулах хүсэлтийг тавьжээ. 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайваньтай өрсөлдөж, улмаар зохион байгуулах албан ёсны эрхийг авч чадсан ажээ. “Face of beauty international-2016” тэмцээний шүүгчээр Украйны “Амьд Барби” хэмээгддэг Валерия Лукьянова ажиллахаар болжээ.

Уг тэмцээнийг Монгол орон даяар төдийгүй дэлхийн 10 гаруй оронд шууд дамжуулан үзүүлэх юм байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-09-21 06:53:30
    Manai mongol ch hogjij bainadaa tom tom uil ajillagaag zohion baiguulad l ... ASEM odoo FaceOfBeauty daraa ni yu bol? Amjilt husii zaluusdaa.