Олон улсын энхтайвны өдөр тохиож байна
Хүн төрөлхтний энх тайван амьдран суух язгуур эрхийг тунхагласан Олон улсын энх тайвны өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээ 1981 онд Их Британи, Коста Рико  улсын дэмжлэгтэйгээр нэгдсэн НҮБ-ийн Үндэсний Ерөнхий Ассамбэл  есдүгээр сарын гурав дах долоо хоногийн хоёр дахь өдрийг энх тайвны үйл хэргийг  бэхжүүлэх, дурсан санаж байхын тулд  Олон улсын энхтайвны өдөр болгон тунхагласан байна.

Харин 1982 оны есдүгээр сарын 21-нд анх удаа Олон улсын Энх тайвны өдрийг тэмдэглэсэн ба цагаан тагтаа энэ өдрийн бэлэг тэмдэг юм.

Жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдөр энэ өдрийг Монгол дахь шашны төлөөлөл, иргэд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн Зөвлөлийн дэмжлэгтэй 16 дахь удаагаа хамтран тэмдэглэж байна. Энэ өдөр Монгол орон даяар сургууль, соёл, төр, иргэний нийгмийн байгууллагуудыг өөрсдийн хүрээнд тэмдэглэн, улс үндэстнийхээ болон дэлхий нийтийн эв нэгдэл, энх амгалан амьдралын төлөөх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг уриалдаг юм.

Дашчойлин хийд дээр өнөөдөр /2016.09.21/ 14:00 цагт Олон Улсын Энх тайвны өдрийн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.