Германд жил болгон явагддаг хамгийн алдартай гэж болохоор Октоберфест баярын тухай “Deutsche Welle” мэдээлж байна. Энэ жилийн баяр есдүгээр сарын 17-нд Мюнхен хотноо нээгдлээ. Октоберфест баяр нь Германд төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн олон хүн оролцдог. Жил болгон энэ баярт оролцон шар айраг амтлахаар дэлхийн өнцөг булан бүрээс 6,5 сая хүн цугладаг.
Германы хүний сонгодог дүр төрх олон зууны турш бүрэлдэн тогтож ирсэн. Мюнхенд жил болгон явагдаад хоёр зуун жил болж байгаа Октоберфест баяр герман хүний сонгодог төрхийг бүрдүүлэх амаргүй ажилд багагүй хувь нэмэр оруулсан. Олон сая зочид, гол мөрөн мэт их шар айраг, зайдас, хиам, шарсан дэгдээхэй, савхин өмд, эмэгтэйчүүдийн уламжлалт хувцас дирндль өмсөж гангарсан эмэгтэйчүүд... Германчуудыг дуурайхтай зэрэгцэн илүү гарахын тулд Америкаас эхлээд Хятад хүртэл дэлхийн олон оронд өөрийн гэсэн жижиг “Октоберфест” зохион байгуулагд ч Мюнхенд болдог шар айрагны баяр хамгийн гол гэсэн статусаа хадгалсан хэвээр.
2016 оны Мюнхен хотын Октоберфест есдүгээр сарын 17-оос аравдугаар сарын 3-нд хооронд явагдана. Баяр нь сүрлэн жагсаалаар эхэлдэг бөгөөд энд Trachtenvereine гэж нэрлэгддэг Бавари нутгийн уламжлалт хувцсаар гоёоход онцгойлон анхаардаг нийгэмлэг, клубын гишүүд, үлээвэр найрал хөгжмийн хамтлагууд, шар айрагны тор ачсан хөсөг голлох үүрэг гүйцэтгэнэ.
Баяр эхэлснийг зарлах нээлтийн ёслолд Бавари нутгийн өнцөг булан бүрээс ирсэн үндэсний хувцастай арван мянган орчим хүн оролцдог. Октоберфестийн нээлтийн ажиллагааг орон нутгийн сувгуудаас гадна Германы нэгдүгээр суваг “ARD” нь улс даяар дамжуулдаг уламжлалтай.
Хамгийн анхны Октоберфест 1810 оны аравдугаар сарын 17-нд болж байсан түүхтэй. Тэр үеийн Баварийн ван Людюиг ба Тереза гүнжийн хурим болох гэж байгааг тохиолдуулан энэ наадмыг явуулсан байдаг. Тэр цагаас хойш Мюнхений ойролцоох нугыг Тереза гүнжийн нэрээр Theresienwiese гэж нэрлэх болсон төдийгүй нуга гэсэн утгатай Wiesen гэсэн үг нь Октоберфестийн хоёр дахь нэр болж хувирсан юм.
Ийнхүү Терезагийн нуга гэж нэрлэгдсэн газар тус бүртээ хэдэн мянган хүн багтаан чадвартай 16 ширхэг асар том асар майхан байрлуулна. Эдгээрээс хамгийн том асар гэхэд л нэг зэрэг 11 мянган хүн сууж шар айраг тухлан уух боломжтой аварга том байгууламж юм. Мөн үүнээс гадна 500 хүртэл хүн багштаадаг бага асар, павильон хорь гаруйг байрлуулдаг. Энэ бүхний үр дүнд Октоберфестийн асар, павильонуудад нэг удаад 119 мянган зэрэг суун тухлаж, шар айраг ууж, зайдас, дэгдээхэй идэх боломжтой байдаг.
Октоберфестийн асар майхнуудад аягатай шар айраг зөөдөг эмэгтэйчүүд олныг гайхуулдаг. Тус бүрт нь 1 литр шар айраг хийсэн, зузаан шилэн аягыг нэг дор 10-14 ширхэгийг зөөж явааг харсан хүмүүс маш их гайхдаг. Тус баярын үеэр 13 мянган зөөгч, бармен, тогоогч нар ажилладаг.
Эхний өдөр баярын анхны торхыг нээх ёслолын арга хэмжээ болдог. Торхыг нээх ёслолыг Мюнхен хотын бургомистр буюу хотын адраг явууулдаг. Тээр модон алхаар торхонт гоожуурыг цорхыг оруулах ёстой. Үүний тулд 2-3 удаа цохидог. Үүний дараагаар хотын дарга анхны аягыг шар айргаар дүүргээр "O'zapft is! Буюу “Аягалцгаа” гэж хэлдэг уламжлалтай.
2016 оны Октоберфестэд “Maß Bier” гэдэг хамгийн түгээмэл зарагддаг шар айрагны нэг литрийн аяга нь 10,40 еврогоос 10,70 еврогийн хооронд зарагдаж байгаа. Социализмын үед хоёр хуваагдсан улсын Баруун Германд нь 1971 оны Октоберфестээр литр шар айраг 2,95 ХБНГУ-ын 2,95 маркийн үнэтэй байсан бол 2002 онд еврод шилжисний дараагаар литр шар айраг 6,8 еврогийн үнэтэй байжээ.
Зөвхөн Октоберфест баярт зориулж Мюнхений шар айрагны үйлдвэрлэгчид 7 сая гаруй литр шар айраг чанадаг. Оролцогчдын хэмжээ жилээс жилд өсөхийг дагаад тусгайлан зориулж исгэдэг шар айрагны хэмжээ ч өсчб айгаа. Тухайлбал, 1980 онд Октоберфестийн зочид хоёр долоо хоногийн дотор 3,8 сая нэг литрийн аягаа шар айраг хүртсэн бол 2015 онд 7,5 сая литрийг уужээ.
Ямар ч баяр наадмын үеэр биедээ тааруулж чадалгүй ууж иддэг хүмүүс байдаг, Октоберфест ч ялгаагүй. Хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс дийлэнхдээ айж эмээх зүйлгүйгээр ойролцоох зүлгэн дээр тайван унтаж сэргээд явдаг. Гэхдээ эмч, цагдаа, хамгаалагч нарын тусламж хэрэгтэй хүмүүс ч мундахгнүй олон гардаг нь баярыг дууссаны дараах олон тооны сурвалжлага нийтлэлүүдийн нэг сэдэв болдог.
Хүн олон ирэхийг дагаад хаяж гээгдүүлсэн зүйлийн тоо огцом нэмэгддэг. Иймд Октоберфест наадмын талбай дээр хаясан, үрэгдүүлсэн зүйлийг эргүүлж олгох тусгай товчоо ажилладаг. 2015 онд гэхэд л тус товчоонд 650 хувцас, 600 үнэмлэх ба зээлийн карт, 580 хэтэвч, 320 гар утас, 250 түлхүүр, 220 цүнх, 230 нүдний шил, 35 таяг ба нарны халх, 45 бугуйн цаг ба зүүлт, 18 зургийн аппарат хүмүүс өгч байжээ.
Өнгөрсөн жилийн Октоберфестийн үеэр зочид 482 мянга 361 шарсан дэгдээхэй, 78 мянга 216 гахайн утсан гуя, ил гал дээр эргүүлж шарсан 114 бух, 85 тугал, 112 мянга 772 гахайн махан хиам иджээ. Хүмүүс ингэж их идэж ууж байдаг тул Октоберфест баярын үеэр нийтийн бие засах газрууд нь үнэ төлбөргүй ажилладаг.
Октоберфест нь хоёр зуу гаруй жилийн түүхтэй баяр ч гэлээ цаг үеийнхээ өөрчлөлтийг соргогоор мэдэрч, өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, дэлхийн дахинаа эрүүл хооллолт, тэр тусам цагаан хоолыг анхаарч байгааг дагаад баярын үеэр цагаан хоолтнуудад зориулсан тусгай хоол гаргаж зочдоо дайлах болсон. Тэгээд ч сүүлийн хоёрхон жилийн дотор Германд мах, махан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхээс татгалздаг хүний тоо 600 мянгаас 900 мянга болж нэмэгдсэн.
Монголчууд дээлэндээ хайртай байдагтай адилаар Бавари нутгийнхан үндэсний хувцас өмсгөлдөө маш их хайртай. Иймд Октоберфестэд ирж байгаа нутгийн эрчүүд бүгд савхин богино өмд, харин эмэгтэйчүүд нь дирндль гэж нэрлэдэг даашинзаа өмсдөг.
Шар айрагны том асрууд ажлын өдрүүдэд өглөөний арван цагаас оройн 11 хүртэл ажилладаг бол амралтын өдрүүдэд өглөөний есөн цагаас оройн 11 хүртэл ажилладаг. 23:30 гэхэхд Терезагийн нуга дээрх бүх асар, павильонууд хаагдаж, даах чадвартай өндөртэй зочид нв Мюнхен хотын жирийн баар, зоогийн газруудад тарцгаадаг.
Октоберфестийн зохион байгуулагчид нь жил болгон өөрийн эмблем, тэмдэг бүхий дурсгалын аяга гаргадаг уламжлалтай. 2016 онд ийм дурсгалын аяга 7 еврогоос 32 евро хүртэл үнэтэй байна.
Германы баяр ёслолын үеэр шанзтай боов хийдэг уламжлалтай. Lebkuchen гэж нэрлэгддэг шанзтай боовыг янз бүрийн бичээсээ чимдэг.
Энэ зураг дээр 1896 онд явагдсан Октоберфестийг харуулжээ. Ард олон зуун мянгаар цугласан газар тэдний анхаарлыг татаж халаасыг нимгэлсэн элдэв үзүүлбэр, арга хэмжээ, худалдаа наймаа заавал байдаг нь бичигдээгүй хууль. 1896 оны Октоберфест дээр гэхэд л хийн буудлагаас эхлээд “Үлэмж биетэй хүүхэд”, “Хүний махидэгч”, “Далайн аймшигт араатан” гэх мэт бичээстэй өвөрмөц үзүүлэн бүхий асар майхан харагдаж байна.
Иймэрхүү арга хэмжээний үеэр ёс юм шиг байдаг савлуур, гинж, “галзуу хулгана” гэх тоглоом Октоберфест дээр мэдээж байдаг. Орчин үед хүний мах идэгч эсвэл үлэмж биетэй хүүхдээр олныг гайхуулж татах боломжгүй тул өөр олон янзын тоглоом, наадгайг санал болгодог.
Сүүлийн жилүүдэд Октоберфестийн оролцогчдын тоо тасралтгүй өссөөр байгаа. Жил болгон дунджаар 6-6,5 сая хүн энэ баярыг үзэхээр ирдэг. Хамгийн дээд тал нь 7 сая бараг хүрэх шахсан байдаг. Танд цаг, зав боломж байгаа бол Октоберфестээр айлчлан зочдын дээд амжилт тогтооход хувь нэмрээ оруулаарай.
Баварид хийгдсэн бүтээдэхүүн

Ёслол

Шууд эфир
Баяр эхэлснийг зарлах нээлтийн ёслолд Бавари нутгийн өнцөг булан бүрээс ирсэн үндэсний хувцастай арван мянган орчим хүн оролцдог. Октоберфестийн нээлтийн ажиллагааг орон нутгийн сувгуудаас гадна Германы нэгдүгээр суваг “ARD” нь улс даяар дамжуулдаг уламжлалтай.
Анхны алхам
Хамгийн анхны Октоберфест 1810 оны аравдугаар сарын 17-нд болж байсан түүхтэй. Тэр үеийн Баварийн ван Людюиг ба Тереза гүнжийн хурим болох гэж байгааг тохиолдуулан энэ наадмыг явуулсан байдаг. Тэр цагаас хойш Мюнхений ойролцоох нугыг Тереза гүнжийн нэрээр Theresienwiese гэж нэрлэх болсон төдийгүй нуга гэсэн утгатай Wiesen гэсэн үг нь Октоберфестийн хоёр дахь нэр болж хувирсан юм.
119 мянган хүнийг нэг зэрэг дайлдаг асрууд
Ийнхүү Терезагийн нуга гэж нэрлэгдсэн газар тус бүртээ хэдэн мянган хүн багтаан чадвартай 16 ширхэг асар том асар майхан байрлуулна. Эдгээрээс хамгийн том асар гэхэд л нэг зэрэг 11 мянган хүн сууж шар айраг тухлан уух боломжтой аварга том байгууламж юм. Мөн үүнээс гадна 500 хүртэл хүн багштаадаг бага асар, павильон хорь гаруйг байрлуулдаг. Энэ бүхний үр дүнд Октоберфестийн асар, павильонуудад нэг удаад 119 мянган зэрэг суун тухлаж, шар айраг ууж, зайдас, дэгдээхэй идэх боломжтой байдаг.
Хэн ихийг өргөх вэ?
Октоберфестийн асар майхнуудад аягатай шар айраг зөөдөг эмэгтэйчүүд олныг гайхуулдаг. Тус бүрт нь 1 литр шар айраг хийсэн, зузаан шилэн аягыг нэг дор 10-14 ширхэгийг зөөж явааг харсан хүмүүс маш их гайхдаг. Тус баярын үеэр 13 мянган зөөгч, бармен, тогоогч нар ажилладаг.
O'zapft is!
Эхний өдөр баярын анхны торхыг нээх ёслолын арга хэмжээ болдог. Торхыг нээх ёслолыг Мюнхен хотын бургомистр буюу хотын адраг явууулдаг. Тээр модон алхаар торхонт гоожуурыг цорхыг оруулах ёстой. Үүний тулд 2-3 удаа цохидог. Үүний дараагаар хотын дарга анхны аягыг шар айргаар дүүргээр "O'zapft is! Буюу “Аягалцгаа” гэж хэлдэг уламжлалтай.
Шар айрагны үнэ
2016 оны Октоберфестэд “Maß Bier” гэдэг хамгийн түгээмэл зарагддаг шар айрагны нэг литрийн аяга нь 10,40 еврогоос 10,70 еврогийн хооронд зарагдаж байгаа. Социализмын үед хоёр хуваагдсан улсын Баруун Германд нь 1971 оны Октоберфестээр литр шар айраг 2,95 ХБНГУ-ын 2,95 маркийн үнэтэй байсан бол 2002 онд еврод шилжисний дараагаар литр шар айраг 6,8 еврогийн үнэтэй байжээ.
Хэр ихийг уудаг вэ?
Зөвхөн Октоберфест баярт зориулж Мюнхений шар айрагны үйлдвэрлэгчид 7 сая гаруй литр шар айраг чанадаг. Оролцогчдын хэмжээ жилээс жилд өсөхийг дагаад тусгайлан зориулж исгэдэг шар айрагны хэмжээ ч өсчб айгаа. Тухайлбал, 1980 онд Октоберфестийн зочид хоёр долоо хоногийн дотор 3,8 сая нэг литрийн аягаа шар айраг хүртсэн бол 2015 онд 7,5 сая литрийг уужээ.
Эрүүл мэндэд анхаардаг
Ямар ч баяр наадмын үеэр биедээ тааруулж чадалгүй ууж иддэг хүмүүс байдаг, Октоберфест ч ялгаагүй. Хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс дийлэнхдээ айж эмээх зүйлгүйгээр ойролцоох зүлгэн дээр тайван унтаж сэргээд явдаг. Гэхдээ эмч, цагдаа, хамгаалагч нарын тусламж хэрэгтэй хүмүүс ч мундахгнүй олон гардаг нь баярыг дууссаны дараах олон тооны сурвалжлага нийтлэлүүдийн нэг сэдэв болдог.
Хаясан гээсэн зүйлс
Хүн олон ирэхийг дагаад хаяж гээгдүүлсэн зүйлийн тоо огцом нэмэгддэг. Иймд Октоберфест наадмын талбай дээр хаясан, үрэгдүүлсэн зүйлийг эргүүлж олгох тусгай товчоо ажилладаг. 2015 онд гэхэд л тус товчоонд 650 хувцас, 600 үнэмлэх ба зээлийн карт, 580 хэтэвч, 320 гар утас, 250 түлхүүр, 220 цүнх, 230 нүдний шил, 35 таяг ба нарны халх, 45 бугуйн цаг ба зүүлт, 18 зургийн аппарат хүмүүс өгч байжээ.
Идэх дуртай хоол
Өнгөрсөн жилийн Октоберфестийн үеэр зочид 482 мянга 361 шарсан дэгдээхэй, 78 мянга 216 гахайн утсан гуя, ил гал дээр эргүүлж шарсан 114 бух, 85 тугал, 112 мянга 772 гахайн махан хиам иджээ. Хүмүүс ингэж их идэж ууж байдаг тул Октоберфест баярын үеэр нийтийн бие засах газрууд нь үнэ төлбөргүй ажилладаг.
Цаг үеээ дагасан шинэчлэл
Октоберфест нь хоёр зуу гаруй жилийн түүхтэй баяр ч гэлээ цаг үеийнхээ өөрчлөлтийг соргогоор мэдэрч, өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, дэлхийн дахинаа эрүүл хооллолт, тэр тусам цагаан хоолыг анхаарч байгааг дагаад баярын үеэр цагаан хоолтнуудад зориулсан тусгай хоол гаргаж зочдоо дайлах болсон. Тэгээд ч сүүлийн хоёрхон жилийн дотор Германд мах, махан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхээс татгалздаг хүний тоо 600 мянгаас 900 мянга болж нэмэгдсэн.
Хуучирдаггүй дирндль
Монголчууд дээлэндээ хайртай байдагтай адилаар Бавари нутгийнхан үндэсний хувцас өмсгөлдөө маш их хайртай. Иймд Октоберфестэд ирж байгаа нутгийн эрчүүд бүгд савхин богино өмд, харин эмэгтэйчүүд нь дирндль гэж нэрлэдэг даашинзаа өмсдөг.
Цагийн хуваарь
Шар айрагны том асрууд ажлын өдрүүдэд өглөөний арван цагаас оройн 11 хүртэл ажилладаг бол амралтын өдрүүдэд өглөөний есөн цагаас оройн 11 хүртэл ажилладаг. 23:30 гэхэхд Терезагийн нуга дээрх бүх асар, павильонууд хаагдаж, даах чадвартай өндөртэй зочид нв Мюнхен хотын жирийн баар, зоогийн газруудад тарцгаадаг.
Бэлэг дурсгал
Октоберфестийн зохион байгуулагчид нь жил болгон өөрийн эмблем, тэмдэг бүхий дурсгалын аяга гаргадаг уламжлалтай. 2016 онд ийм дурсгалын аяга 7 еврогоос 32 евро хүртэл үнэтэй байна.
Шанзтай боов
Германы баяр ёслолын үеэр шанзтай боов хийдэг уламжлалтай. Lebkuchen гэж нэрлэгддэг шанзтай боовыг янз бүрийн бичээсээ чимдэг.
Үзүүлбэр
Энэ зураг дээр 1896 онд явагдсан Октоберфестийг харуулжээ. Ард олон зуун мянгаар цугласан газар тэдний анхаарлыг татаж халаасыг нимгэлсэн элдэв үзүүлбэр, арга хэмжээ, худалдаа наймаа заавал байдаг нь бичигдээгүй хууль. 1896 оны Октоберфест дээр гэхэд л хийн буудлагаас эхлээд “Үлэмж биетэй хүүхэд”, “Хүний махидэгч”, “Далайн аймшигт араатан” гэх мэт бичээстэй өвөрмөц үзүүлэн бүхий асар майхан харагдаж байна.
Тоглоом, арга хэмжээ
Иймэрхүү арга хэмжээний үеэр ёс юм шиг байдаг савлуур, гинж, “галзуу хулгана” гэх тоглоом Октоберфест дээр мэдээж байдаг. Орчин үед хүний мах идэгч эсвэл үлэмж биетэй хүүхдээр олныг гайхуулж татах боломжгүй тул өөр олон янзын тоглоом, наадгайг санал болгодог.
Дэм болоорой

olloo.mn