Ким Гуанг Бок: Монголын залуу хөгжмийн зохиолчдоор хөгжим бичүүлэх төлөвлөгөөтэй байгаа
Сэрсэн тал”-ыг тоглодоггүй найрал, цөөхүүл хөгжим Монголд бараг байхгүй хэмээн зохиогч бардам өгүүлсэн байдаг. Тэгвэл түүний “Сэрсэн тал”-ыг Солонгосчууд Монголд тоглохоор хүрэлцэн иржээ. Маргааш Улсын Филармонийн Морин хуур чуулга Солонгосын Гуанжү хотын уламжлалт найрал хөгжимтэй хамтран тоглолт хийнэ.

 Тоглолт гурван хэсгээс бүрдэх юм.

Нэгдүгээр хэсэг

 Гуанжү хотын Үндэсний найрал хөгжим,  удирдаач Ким Гуанг Бок,

Хоёрдугаар хэсэгт

Улсын Филармонийн Морин хуур чуулга, удирдаач Д.Түвшинсайхан

Гуравдугаар хэсэг

Хамтарсан тоглолт

Монгол Солонгосын хөгжимчид хамтран  “Халуун элгэн нутаг”, Солонгосын ардын дуу “Ариран” гэх мэт цөөнгүй бүтээлийг үзэгч олондоо хүргэхээр хамтарсан бэлтгэлдээ оржээ. Бэлтгэлийн үеэр Ерөнхий удирдаач Ким Гуанг Боктой ярилцлаа.

-Монголд хэд хэдэн удаа ирж байгаа гэсэн шүү дээ. Таныг юу ингэтлээ Монгол руу татаад байна аа?

-Би уран бүтээлч хүн. Тэгэхээр сайхан бүтээлүүд театрт  л татагдсан хэрэг. Монгол хөгжмийг Солонгосийн үндэсний оркестртай тоглоход  их тохиромжтой. Яагаад гэвэл Солонгосын үндэсний таван эгшигт хөг Монголын таван эгшигт хөг хоёр адилхан дуугаралттай. Миний хувьд Монголд жил бүр ажлын шугамаар ирдэг. Үндэсний найрал хөгжимчидтэйгээ анх удаагаа ирж байна. Өнгөрсөн жил Солонгосын Үндэсний хөгжмийн алдартнуудыг авчран тоглолт хийж байсан. Тэд бол  50-аас дээш жил хөгжим тоглосон соёлын өвийг тээгчид байсан.

-Энэ удаагийн тоглолтод Морин хуурын чуулгатай хамтрахаар болсон байна шүү дээ? Монгол хөгжмийг эшиглүүлнэ гэхээр ямар санагдаж байна?

-Тоглолтын эхний хэсэгт “Тэнгэр тольдсон далай”, Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Үзэсгэлэнт Кориа” гэх мэт бүтээлүүдээс тоглогдоно. Мөн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн “Эргэцүүлэл”-ийг хуучир хөгжмийн гоцлолоо тоглоно. Хуучирчин Э.Нарантунгалаг гээд Солонгост мэргэжил дээшлүүлсэн маш чадварлаг бүсгүй бий.

-Та Морин хуурын чуулгатай өмнө хамтран тоглолт хийж байсан уу?

-Тийм ээ, олон удаа удирдан тоглуулж байсан. Гэхдээ Солонгост. Монголд Солонгосын найрал хөгжимчид ирж тоглож байгаа нь анхных. Энэ удаагийн хамтарсан тоглолт Солонгосын Гуанжү хотод Монгол Солонгосын 25 жилийн ойн хүрээнд болж байсан. Гуанжүд болсон тоглолтын үргэлжлэл Монголд болж байгаа гэж ойлгож болно.

-Хэзээнээс монгол уран бүтээлчидтэй холбогдсон бэ?

-Миний хувьд 15 жилийн өмнөөс Монгол уран бүтээлчидтэй холбогдсон. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулгын уран бүтээлчидтэй хамтарч Солонгост хэд хэдэн удаа тоглолт хийж байсан. Энэ удаад Гуанжугийн үндэсний оркестар Монголд анх удаагаа тоглож байна.

- Улсын Филармонийн морин хуурын чуулга Солонгосын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийнэ гэхээр үзэгчдийн сонирхлыг татах нь гарцаагүй. Тоглолтын онцлог нь юу байх вэ?

-Өмнө Солонгосын Гуанжугийн хотын уламжлалт найрал хөгжимчид Монголын бүтээлүүдийг тоглодог байсан. Эдгээрийг би удирдаж байсан. Өмнөх хамтарсан тоглолтод манай хоёр орны  оркестр нийлж тоглосон. Энэ удаагийн тоглолтын нэгдүгээр хэсэгт Гуанжугийн хотын уламжлалт найрал хөгжимчид Жанцанноров гуайн “Эргэцүүлэл” хөгжмийн гоцлолыг хамтарч тоглох гэж байгаа тухай би дээр хэлсэн. Мөн гуравдугаар хэсэгт хоёр оркестер хамтарч Монголын “Халуун элгэн нутаг” Солонгосын “Ариран” дууг хамтарч тоглохоор бэлтгэлээ хийж эхлээд байна. Бидний хамтарсан тоглолт үзэгчдэд хүмүүст маш их таалагдана гэж найдаж байна.  Бид энэ хамтарсан тоглолтуудаа зөвхөн хоёр улсаараа хязгаарлахгүй дэлхийн олон орнуудад  тавих хүсэл, төлөвлөгөөтэй байгаа.  

Мөн Солонгосын Үндэсний цохивор хөгжим бол Солонгосын үндэсний төлөөлөл болсон хөгжмүүдийн нэг. Дэлхийд танигдсан, алдартай. Энэ удаагийн тоглолтын онцлог нь Солонгосын цохивор хөгжмийн дөрвөлийн гоцлол  тоглогдоно. Хоёр оркестор хамтарч тоглоно.

- Монголын сонгодог урлаг сүүлийн үед дэлхийд үнэлэгдэж байгаа. Таны хувьд Монголын уран бүтээлчидтэй цаашид хэрхэн хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

- Өнгөрсөн жил Н. Жанцарноров гуайгаар Гуанжүгийн үндэс хөгжим зориулсан нэгэн бүтээл захиалж бичүүлсэн. Тэр нь “Урал алтайн баяр баясгалан” нэртэй. Манай найрал хөгжимд зориулсан бүтээл гэсэн үг л дээ. Энэ удаагийн тоглолтод оруулаагүй.  Цаашдаа Монголын Залуу хөгжмийн зохиолчидтой хамтарч Солонгосын үндэсний найрал хөгжимчиддөө хөгжим захиалж, бичүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн бид хамтарсан бүтээлүүдээрээ DVD, VCD гаргах сонирхолтой  байгаа. Бидний бүтээлүүд үзэгч , сонсогдод таалагдах болно гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.