“Чингис хаан-Улаанбаатарын цом” ОУ-ын тэмцээнийг 10 гаруй жилийн дараа зохиох гэж байна
“Чингис хаан-Улаанбаатарын цом" боксын олон улсын тэмцээн ирэх сарын 18-22-ны өдрүүдэд Спортын төв ордонд болно. Монголын боксын холбооны мэдээлснээр ОХУ, Казахстан, Узбекстан, БНХАУ, Герман, Нигерийн боксчид оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлжээ.

"Улаанбаатар цом"  тэмцээн нь 2000 оноос өмнө зохион байгуулж хэвшсэн олон улсын тэмцээн бөгөөд нийт 26 удаагийн тэмцээнийг Монголд явуулжээ. Арав гаруй жил завсарласны дараа зохион байгуулж байгаа тул Монголын боксын холбоо оролцогчдын тоо, чанар, тэмцээний агуулгад ихээхэн ач холбогдон өгөн, бэлтгэж байгаа талаараа мэдээлсэн юм.

Монголын боксчдын “Токио-2020” олимпийн циклийг эхлүүлж буй "Чингис хаан-Улаанбаатарын цом" тэмцээнд Рио-2016 олимпийн хүрэл медальт Д.Отгондалай хараахан оролцож амжихгүй аж. Тэрбээр бэлтгэлээ жигдэлж байгаад ирэх арванхоёрдугаар сард олон улсын тэмцээнд оролцохоор дасгалжуулагч нартайгаа зөвлөжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.