Цэцэрлэгийн нэмэлт бүртгэл өнөөдөр дуусна
Есдүгээр сарын 01-нд цэцэрлэгт биш, гэртээ цоожлогдон үлдсэн 43 мянга орчим хүүхэд бий. Эдгээр хүүхдийн 3000 гаруйг нь улсаас хувьсах зардал, хоолны мөнгийг нь дааж, орон тоо нь гүйцээгүй хувийн цэцэрлэгүүдэд явуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөг гаргаж, 3087 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болжээ.

Хүүхэд нь харьяа хорооныхоо цэцэрлэгт явах сугалаа сугалж чадаагүй эцэг, эхчүүд хоёр өдөр ажлын цагаар дахин харьяа улсын цэцэрлэгтээ хандан бүртгүүлж, хувийн цэцэрлэгт нэг ч төгрөг төлөхгүйгээр хүүхдээ өгөх боломжтой болж байна.  

Цэцэрлэгт нэмэлтээр орох хүүхдүүдийн элсэлтийг төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч болон хувийн цэцэрлэгийн төлөөлөл, багш, ажилтан, хорооны ажилтны баг бүртгэх юм. Мөн 3087 хүүхдийн 30 хувь хүртэл хүүхдийг зорилтот бүлгээс сонгоно.

Энэхүү бүлэгт хүн амын амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, хагас буюу бүтэн өнчин эсвэл тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүд багтах юм. Тэгвэл цэцэрлэгийн нэмэлт бүртгэл өнөөдөр дуусна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-21 05:51:34
    hudlaa yriad balchir urseer bitgii oroldood bai negent duursen tsetserleguud haanaa bagtaaj huuhed nemj avah yum neeh ner tur huusun hudal yrisan humuus