Өнөөдөр болох үйл явдлууд
09:00: цагт: Нийслэлийн иргэний танхимд "2013-2016 онд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно. Тус арга хэмжээг НМХГ, Улаанбаатар хотын цагдаа, Нийслэлийн прокурорын газраас хамтран зохион байгуулж байна.

09:00: цагт: 2015 оны аравдугаар сард тусгайгийн гурван ажилтан хоёр найзын хамт Элитийн батальоны дэд ахлагч Ууганбаатарыг зодсоны улмаас амиа алдсан байдаг. Уг хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх юм байна. Шүүх хурал өмнө нь 5 удаа хойшилсон юм.

09:30: цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

11:30: цагт: Хуульч өмгөөлөгч О.Алтангэрэлийн санаачилсан "Иргэний хамгаалалт" хууль зүйн туслалцаа үзүүлэх төв өнөөдөр Баянзүрх дүүргийн хамгийн их хүн ам төвлөрсөн Дарь-Эх буюу 2.27 дугаар хорооны нутагт үүд хаалгаа нээж байна. Хаяг: 102 дугаар сургуулийн хойно.

14:00: цагт: Дашчойлин хийд дээр Олон Улсын Энх тайвны өдрийн үйл ажиллагаа болно.

15:00: цагт: Хан уул дүүргийн "Орчлон" сургууль дээр ЕБС-дын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих захирал, эцэг эхийн оролцоо сэдэвт үзүүлэх сургалт болно. Сургалтанд нийслэлийн 8 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагууд оролцох юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.