Анагаах ухаан хөгжөөд байхад аспирин, цитрамоноо хэрэглэсээр л байх уу

 “Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэх үг бий. Хүн бүрийн мэдэх энгийн үг атлаа монголчуудын өнөөгийн байдал, эмийн зохисгүй хэрэглээг тов тодорхой өгүүлжээ.
 
Жишээ дурьдая. Саяхан манай улсад нэгэн солонгос эмч ирж, ажилласан аж. Түүний зорилго нь өвчтэй зовлонтой хүмүүсийг эмчилж, оношлох юм байх. Гэвч ирсэн анхны өдрөөсөө л залуу нэг зүйлд гайхан балмагджээ. “Ямар зовиур илэрч байна вэ” гэх эмчийн асуултад анхны өвчтөн нь л “Миний зүрх өвдөөд” гэж хээв нэг хариулсан байх юм. Монголд бол энгийн тохиолдол авч, гадаадын тэр эмчид тун гайхам явдал байсныг танилдаа дурьдсан байна.
 
Ер нь манайхан эмчид үзүүлэхдээ аль хэдийнэ өөрөө өөрсдийгөө оношилж, бүр зарим тохиолдолд дур мэдэн эмчлэх нь бий. Тархиар хатгавал цитрамон уучихна. Гэдэс рүү өвдвөл левомицин, хэвлийгээр өвдвөл ношпа, хүүхдийн чихээр хатгавал парацетамол таллаад уулгачихна. Ханиад хүрвэл халуун аарц, чацаргана ууж, бүр эдгэрэхгүй бол антибиотек уугаад л нам дарчихна. Тэр бүр эмч рүү гүйж сүйд болохгүй. Үзүүлье гэсэн ч, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж муу, өрхийн эмч нь ч өнөөх л эмийг нь бичнэ.
 
Ийм зүйлд цаг алдахын оронд өөрт ойр байрлах эмийн санд очоод хэрэгтэй эмээ авах нь илүү амар байж болох. Эмийн санчид ч эмчээс дутахгүй зөвлөгөө өгч, ямар нэг эмчийн жор шаардахгүйгээр бизнесээ эрхэлчихнэ. Ерөнхийдөө манай орон гурван сая хүн амтай гэж тооцвол насанд хүрсэн 1.8 сая орчим хүн бий. Тэгэхээр төд орчим “сайн дурын эмч” өөрийгөө болон өрөөлийг эмчилж байна гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй. Эмийн сангийн тоо ч борооны дараах мөөг шиг олширчээ. Нэг хорооны нэг өрхийн эмнэлэгт дөрвөн эмч ажилладаг гэж бодвол түүнээс хэд дахин олон эмийн сан тус хороонд ажиллаж, иргэдийг эмчилж байх жишээтэй.
 
Нөгөө талаар, сошиал медиа эрчимтэй хөгжиж буй өнөө үед аль нэг группт элсээд л юу өвдөхөд ямар эм уух талаар мэдээллийг авч болж байна. Энд ээжуүдийн группийг дурьдаж болох бөгөөд гэртээ хүүхдээ хардаг эхчүүд нэгэн группт нэгдэж, бие биедээ зөвлөгөө өгч өнөөх л эмийн хэрэглээг сурталчилна. Дурын нэгэн компани фэйсбүүк, твиттер сүлжээ ашиглан эмээ сурталчилж, бүр хүргэж өгч үйлчлэхийг нь яана. Ийм бизнес цэцэглэж байгаа нь худалдан авагч байгаагийн нэг жишээ биш гэж үү. Үүнээс гадна айл бүр эмийн сантай. Гэхдээ өнөөх л түгээмэл хэрэглэгддэг 1877 оноос анагаах ухаанд хэрэглэгдэж эхэлсэн парацетамол, ижил үйлдэлтэй анальгин, цитрамон, аспирин байсан хэвээр.
 
Хүн амд ногдох эмнэлгийн үйлчилгээний чанар тааруу, хүрэлцээ муугаас иргэд эмийн компаниудын рекламны заавраар элдэв эм хэрэглэхийг илүүд үзэх болсон нь ч нууц биш. Иймээс монголчууд аль хэдийнэ эмийн зохисгүй хэрэглээнд лав шигджээ. Дэлхийн анагаах ухаан хоног тутам хөгжиж, өдөр бүр шинэ эм туршигдан баталгаажиж өмнө нь эмчилгээгүй гэгдэж байсан өвчин өнөөдөр эмчлэгддэг болж байна.
 
Хэдэн зууныг элээсэн эмээс хэд дахин үйлчилгээтэй сайн чанарын эмүүд үйлдвэрлэгдэн эмчилгээнд нэвтэрч байхад Монголд өрхийн эмч хийгээд өнөөх “зовлон үзсэн чавганц”- уудын мэдлэг яг ижил төвшинд байсаар байгаа нь эмийг хоол шиг хэрэглэхэд нөлөөлж байгаа бус уу. Арга ч үгүй биз дээ. Их сургуулийн ширээнээс дөнгөж гарсан шинэхэн төгсөгчид өрхийн эмнэлэгт ажилладаг хойно, яалтай ч билээ. Гэхдээ ийм байдалд дасан зохицоод гараа хумхиад суух бус, эрин үетэйгээ хөл нийлүүлж, чадвартай эмчийн жороор өвч-нөө илааршуулахсан, сайд аа.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хашир 2016-09-21 07:34:18
    ГЕРМАНД ТЭРЧЛЭН БАРУУН ЕВРОПОД АСПИРИНЫГ САЙЖРУУЛЖ, ШИНЭЧИЛСЭН БАЙДЛААР ОДОО БОЛТОЛ ХЭРЭГЛЭЭД ҮР ДҮНТЭЙ Л БАЙДАГ,
    103.194.176.5
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-21 07:12:55
    emch nar ni ajliin tsagtaa baihgui hubiin emnelelegtee tolbortei uzleg hiigeed alga bolchih yum daa Dundgobid bol huuhed uzuuleh bur ch hetsuu.
    202.21.117.42
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-21 06:03:34
    эмийг даатгалаар хавтгайруулан олгодог болсноос эмийн зохицтой хэрэглээ улам байхгүй болсны зэрэгцээ эмийн зохиомол хомсдол үүсэхэд хүргэж байгаа юм,
    103.229.121.240
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгу 2016-09-21 03:26:23
    Их буу мэдэмхийр!!!
    188.244.136.216
    Мэдэгдсэн Хариулах
  • negen eej 2016-09-21 03:03:21
    shine emnuud denduu unetei bgaa bolohoor l huuchin emnuudee hereglej bga yum daa. tegeed daatgalaar bichuleh gej buten sar huleej bj sariin ehend oochirloj bn
    202.179.31.242
    Мэдэгдсэн Хариулах
  • pkxny  2016-09-21 01:30:04
    Санал нийлж бна. Өрхийн эмч нар маш хоцрогдсон байдаг. Сэтгэлээсээ хүнийг эмчлэнэ гэж боддоггүй. Ер нь эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, орчин үейин эм , эмчилгээ...
    202.131.225.141
    Мэдэгдсэн Хариулах