Д.Ганбат дарга чухам л завгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хо­рооны дарга болоод удаагүй байгаа Д.Ганбат ойрын үед чухам л завгүй явна. Удирдлаганд нь ажиллах ажилт­нуудтайгаа та­нил­цахаас аж­­лаа эхэлсэн тэр­бээр дарга өчигдөрхөн ба­раа бологчдоо дагуулан энэ оны нэгдүгээр сараас үйл ажил­лагаагаа эхлүүлсэн Тахарын Ерөнхий газ­рын ажил байдалтай танилцжээ.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх зэрэг үндсэн үүргээ Та­харын Ерөнхий газрын дарга Ц.Азбаяр танилцуулсаны дараа Д.Ганбат дарга “Мон­гол Улсын хэмжээнд 10 тойрогтой үйл ажиллагаа явуулж байгаа Тахарын алба нь шинэ тутам байгуулагдсан ч үндэс сууриа зөв тавьж, ажил нь хэвийн, сайн үргэлжилж байгаа.

Цаашид Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулах хэрэгтэй юм байна. Би энэ тухай Хууль зүйн байн­гын хорооны гишүүддээ танилцуулж ойл­гуулна” хэмээн даргын буурь заана лээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.