Монгол, АНЭУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх саналтай байна гэв

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн төрсөн хүү бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан бин Халифа бин Зиад Аль-Нахяаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр талаас анхаарал тавьж, сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглэлээ. Худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд АНЭУ-ын Засгийн газрын  13 сая ам.долларын буцалтгүй тусламжаар байгуулсан Тайширын усан цахилгаан станц чухал ач холбогдолтойг онцлов.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан бин Халифа бин Зиад Аль-Нахяан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улаанбаатар хотноо саяхан байгуулагдсан Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх саналтай байгаагаа тэмдэглэлээ. Эмиратаас худалдааны ажлын хэсгийг Монголд илгээж, эдийн засгийн хамтын ажиллагааны салбаруудыг судалж үзэх сонирхлоо тэрээр мөн илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдыг боломжтой цагтаа Арабын Нэгдсэн Эмират Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Demii 2016-09-21 08:23:03
    Demii dee naaduul chini tsaanaa ih sanaatai laliin shashinii hyreegee teleh gesen bodol bas ih hor ushuu sanadag hymyys ih evgui dee evgui
  • zochin 2016-09-21 04:08:23
    Арабтай шууд нислэг хийлгэж болохгүй, ёстой үндэсний аюулгүй байдал яригдана даа, хөрш хоёр орноор дайраад нислэгтэй бол яая гэхэв, өнөө террористууд ирвэл яаха...
  • Наймаачин 2016-09-20 13:55:40
    За, тэгвэл одоо хэдэн шонхор шувуу аваад л нисдэг байх даа. Өөр Арабын Нэгдсэн Эмиратад юу гүйх бол.
  • кулан 2016-09-20 13:43:16
    Шууд нислэг хурдан шийдэгдээсэй.Амжилт хүсье.
  • byamba 2016-09-20 11:24:22
    yun shuud nisleg vee Ed nariin dald sanaa yu boloo terrorismiig l exportloh gej bgaa biz tonil tsaashaaa Bayanolgiin heden kazak l nisdeggui yum bol
  • mgl irgen 2016-09-20 10:17:03
    ed nariin hereg baigaamuu, shuvuu zoohoos oor umgui hogiin amitad,darga nart l heregtei baih,ard tumend padlii ch bhgui