“Жизель” сонгодог балетаар улирлын нээлтээ хийнэ
УДБЭТ-ын уран бүтээлчид 54 дэх улирлын тоглолтоо  ирэх сарын 8,9-нд “Жизель” сонгодог балетаар нээнэ. Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг болох эл  балетад хайр дурлалын эмгэнэлт үйл явдлыг харуулдаг. Тус балетыг энэ удаад Итали улсын “Ла Скала” дуурийн театрын удирдаач С.Салватори удирдах юм.

Энэхүү бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байжээ. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байсан түүхтэй.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.