Д.Эрдэнэбат: ҮЗХ татан буугдана
УИХ-ын гишүүн, АН-ын орон нутгийн сонгуулийн ерөнхий менежер Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ үеэр АНын шинэчлэлийн асуудлаар “Шинэчлэл гэдэг бол том асуудал. Зөвхөн АН-ын даргыг сольсноор дуусахгүй. Шинэ дүрмээ нийтээр хэлэлцээд өлгийдөж авна.  2017 он бол АН-ын шинэчлэлийн жил болно. Энэ шинэчлэл 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах жишиг, суурь тавьсан шинэчлэл болно. Намын дүрмийн шинэчлэл дээр ажлын хэсэг ажиллаж байна. ҮЗХ-ны хуралдаан дээр  яг "Их хурал"-д оруулах үндсэн дүрмийн ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөж байна. Шинэчилсэн дүрэм одоогийн ҮЗХ-ны бүрэлдэхүүнээр батлагдахгүй. ҮЗХ одоо  шинэчилсэн дүрмийн ажлыг хэсгийн шинэчлэн байгуулна. Үүн дээр итгэлтэй байж болно. Тэгэхээр "Их хурал"-аар шинэчилсэн дүрэм батлагдахад хуучин ҮЗХ-ны дүрмийн шинэчлэлийн хүрээнд татан буугдана. Бид бүх зүйлийг цоо шинээр эхлэх хэрэгтэй. АН шинэчлэлийг хөрсөн дээрээсээ эхэлнэ. АН 16 жилийн дараа хоёр дахь амьсгалаа авах гэж байна. Одоо бид зөв амьсгал авах ёстой. Үүн дээр би хатуу байр суурьтай байгаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-23 06:36:12
    Хамгийн эхлээд өөрийг чинь татан буулгах хэрэгтэй л дээ. Тэгвэл АН нэртэй бүлэглэл задарна.
  • иргэн 2016-11-02 02:29:21
    Сая болсон Орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээсэн удирдсан Эрдэнэбат тэргүүтэй АН-ын удирдлагуудад хаиуцлага тооцож, Намын удирдлагаас буулгах хэрэгтэй...
  • Яамай даа 2016-09-21 04:43:13
    Ингээд шинэчлэл өрнөх ёстой байхгүй юу. Одоо л зөв дуугарч зөв ярьж эхэлж байна. Нийгэмд ч тэр, төр засагт ч шударга ёсыг тогтоох хэрэгцээ шаардлага үнэхээр бна...
  • Ардчилал 2016-09-21 03:44:19
    Ардчиллын гадаад нэр нь демократ гэх ба энэ нь эртний грек хэлний "ард түмэн" (демос, δημος), "засаглал" (кратос, κρατος) гэсэн утгатай болно.
  • demjigch 2016-09-21 01:14:11
    ene socialist uuruu tonilj uz!
  • зочин 2016-09-20 13:43:21
    Хоорондоо сайн алалцаа маанагуудаа, өөр АН-д чадах ажил байх биш
  • Зочин 2016-09-20 13:14:02
    Баар ажуиллуулдаг хүн нөгөө Женко, Баярцогт, Алтанхуяг, Бат Үүл мэтийн офшор, төрөөс төрсөн тэрбумтнуудтайгаа сөрж, өөрчилж чадах уу? АН-ынхан худалч даа
  • Ax 2016-09-20 12:50:37
    Gurdiichhaad DANdaa hudlaa yrina. MAHNiin batlahaa haana hiisen.
  • !!! 2016-09-20 09:26:39
    Ardchilal bol tom utgaaraa uls orond amin chuhal zuil zarim ner muhar mochid ulsuud Anarhizmiig Ardchilal gej oildood baigaa haramsaltai dalimduulan buruug oog...
  • AN 2016-09-20 09:00:38
    Baij boloh huvilbar. Ehnii setgegdel bichsen hulgart helehed chi tsaashaa zailaa
  • Зочин 2016-09-20 08:57:47
    Энэ хулигаан байрын нөхрийн шинэчлэл хийх ч харин лөөлөө байна аа, чонын бэлтрэг Зи Хятадуудын захиалгаар Монгол улсыг сүйрүүлсэн шүү