Ховд голд нэг иргэн осолджээ
Баян-Өлгий аймгийн “Ховд гол”-ын усанд 25 настай, эрэгтэй осолджээ.Энэ сарын 18-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү хоёрдугаар багийн нутаг “Хөх толгой” гэдэг газарт загас агнаж байгаад “Ховд”-ын усанд иргэн А осолдсон тухай мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 10-нд Баян-Өлгий аймгийн олбо нуурт 40 настай хоёр эрэгтэй, 11-нд Ховд голын усанд есдүгээр ангийн 14 настай эрэгтэй хоёр сурагч живж осолдсон гэх харамсалтай явдал гарч байсан билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.