Түймэрт өртсөн иргэдэд гэр олгов

Энэ жилийн хувьд ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байсны улмаас ой, хээрийн түймэр гаралт ихэссэн. Дорнод аймгийн хувьд он гарсаар 37 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас Баян түмэн, Халх гол,  Хөлөнбуйр, Баян-Уул, Сэргэлэн сумдын нутаг хуурайшилт ихтэй, түймрийн гаралт ихтэй сумдад багтаж байна.

Ой, хээрийн түймрийн улмаас дээрхи сумдад 15 айл түймэрт өртсөн бөгөөд орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу  иж бүрэн 15 гэрийг аймаг, орон нутаг хүлээн авч иргэдэд олгох ажлыг есдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Гантөмөр болон аймгийн удирдлагууд оролцов. Энэ үеэр, аймгийн удирдлагууд, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд иргэн хүн бүр идэвхи, санаачлагатай ажиллах нь чухал гэдгийг иргэдэд анхааруулаад, аймаг орон нутгийн зүгээс түймрээс урьдчилан сэргийлэх тодорхой бодлогыг тодорхойлж урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагыг чадавхижуулах ажлуудыг хийж байгаа гэдгийг онцолж байв.

Хүйтний ам наашилж буй энэ үед иргэд өөрийн гэр оронтой болсондоо талархаж буйгаа Улсын онцгой комисс болон аймгийн удирдлагуудад илэрхийллээ.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-21 07:37:33
    ИЙМ ЗОХИОМОЛ ГАМШГИЙГ ХҮМҮҮС ӨӨРСНӨӨ ТАРЬЖ БАЙГАА ЮМ. БУРУУТАЙ ЭЗДИЙГ НЬ ТОДРУУЛЖ монгол улсын эрсэг ХОРЛОН СҮЙТГЭЛ ҮЙЛСЭН ГЭЖ ЦААЗЛАХ НЬ ЗӨВ. ӨӨРӨӨР ШИЙДЭХГҮЙ....
  • Зочин 2016-09-20 08:41:56
    Түймэр гардаг аймгуудын ОБГ их ачаалалтай байдаг байхаа, Дундговийн ОБГ бол байнга л сагс, волейболын тэмцээнд түрүүлдэг ажилгүй хүмүүс байдаг юм