7 vs 7 тулааны билетийг гэртээ хүргүүлэх боломжтой

Монголын тулааны шилдэг тамирчидын холбоо нь Японы холимог тулааны DEEP холбоотой хамтран “MGL-1 fighting championship” 7 vs 7 тулааныг энэ сарын 24-нд Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулахаар болсон билээ.

Монголын шилдэг долоон тулаанч Японы шилдэг 7 тулаанчтай халз тулалдах энэхүү тэмцээнд өндөр чансаатай тамирчид болох Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр болон саяхан Дэлхийн тулааны их наадмын жюү жицүгийн fighting төрөлд алтан медаль, newaza төрөлд хүрэл медаль хүртсэн бүсгүй болох М.Баярмаа нар тулалдах юм байна.

Тэмцээны тасалбарыг Монгол бөхийн өргөөний билетийн касс болон www.easyticket.mn–ээр онлайн захиалга хийх болон эсвэл гэртээ хүргүүлэх боломжтой .

Та бүхэн Монгол тамирчидаа уухайлан дэмжиж урам нэмэхийг хүсэж байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.