Есөн сартай нярайг галын аюулаас аварчээ
Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны гурван дуудлага ирж дуудлагуудын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа.

Тодруулбал  Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 4 дүгээр байранд айлд 9 сартай бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зуух асаалттай байгаа хаалга онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход 9 сартай, эмэгтэй бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг хаалгыг нь онгойлгож хүүхдийг ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгч,  цахилгаан зуух  асаалттай байсныг аюулгүй болгон байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны айлд гэртээ  ганцаараа байгаа өндөр настай хүн хаалгаа онгойлгохгүй байна онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг ирүүлснээр  Аврах ангийн  бүлэг очиж  хаалгыг онгойлгоход 84 настай, эмэгтэй  биеийн байдал муу орны хажууд хэвтэж байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.  Бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-20 06:43:11
    9 сартай нярай гэж юу байсан юм, нярай гэдэг чинь 3 сараас бага хоногтойг хэлдэг юм, наад өгүүлбэр чинь 9 сартай эмэгтэй, бага насны хүүхэд гэж ойлгогдоод байна...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах