Хотын дарга 40 орчим иргэний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэжээ
Нийслэлийн Засаг дарга С. Батболд 14 хоног тутмын  Мягмар гарагт  иргэдтэй  тогтмол уулзалт хийдэг. Энэ удаагийн уулзалт  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” дэхь салбарт боллоо.

Уулзалтын эхэнд өмнөх уулзалтуудын үеэр хотын даргатай газрын маргааны асуудлаа шийдүүлэхээр ирж байсан 2 иргэний асуудлыг шийдвэрлэснээ  танилцуулав.

Чингэлтэй дүүргийн иргэн Т.Чинболорын өмчлөл бүхий газарт 2012 онд 110 квт-ийн трансформатр тавихаар газрыг нь чөлөөлсөн ч  ч нөхөн олговорыг өнөөдрийг  хүртэл олоогүй байсан байна. Энэ асуудлыг шийднэ гэдгээ хотын дарга хэлж байсан бөгөөд өнөөдөр түүнд газрын нөхөн олговор өгөхөөр захирамж гаргаснаа танилцуулаа.  Мөн СХД-ийн иргэн П.Энхтуяа 11 жилийн өмнө үйлчилгээний зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл авсан ч аюулгүйн тойрогт газар нь орсон гэсэн үндэслэлээр буцааж эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байна.  Тэрээр 11 жилийн турш энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шат шатны байгуулагад хандсаар иржээ. Харин өнөөдөр тэрээр нийслэлийн Засаг дарга С.Батболдоос газар эзэмшүүлэх захирамж гардан авлаа. Тэрээр 11 жил хөөцөлдөж байсан ажлыг минь 2 сар ч хүрэхгүй хугацаанд шийдэж өгсөнд баяртай байна гэсэн юм. 

Өнөөдрийн уулзалтад хотын даргад асуудал, бэрхшээлээ  ярьж шийдвэрлүүлэхээс гадна  шинэ санал санаачилгаа танилцуулахраар ирсэн иргэд ч цөөнгүй байлаа. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн иргэн Ц.Мөнхбаатар юм.  Тэрээр агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хийжүүлэгч  зуух зохион бүтээсэн байна. Түүний зохион бүтээсэн “Нүүдэлчин” хийжүүлэгч зуух нь монгол улсад мөрдөгддөг стандартуудыг бүрэн хангасан төдийгүй түлшний 50-60 хувийн хэмнэлттэй нь судалгаагаар тогтоогджээ. Хотын дарга С.Батолд түүний  энэ санаачилгыг дэмжин  хамтрач ажиллахаа илэрхийллээ.
Мөн Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Гал-Эрдэнэ шинэ цэцэрлэг барьснаа танилцуулаад үйл ажиллагааг  нь дэмжин зохих зөвшөөрөл олгохыг хүслээ.

Хотын дарга С.Батболд, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа учраас нийслэлийн зүгээс аль болох төрийн бус цэцэрлэг байгуулах иргэдийн хүсэлтийг уян хатан нөхцөлтэйгээр хүлээн авч шийдвэрлэж байгаа. Та бүхэн барилгын норм, дүрэм стандартын дагуу барилгаа барьж аюулгүй байдлыг бүрэн хангасан бол зөвшөөрөл олгоход бэлэн гэлээ. 

Баянгол дүүргийн иргэн Д.Эрдэнэсайхан,  “Хонхор” нуурын ойролцоо ажиллаж байгаа хар тугалганы үйлдвэрийг хаалгуулах хүсэлтийг тухайн хорооны иргэд гаргаж байгааг уламжиллаа. Энэ үйлдвэр нь 3 жилийн өмнө байгуулагдсан, хуучин акумляторыг шатаах зууханд хийж хар тугалаг гаргаж авдаг байна. Энэ нь байгаль орчинд маш их хор нөлөө үзүүлж байгаа тэрээр хэллээ. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр байгаль орчинд хоргүй гэсэн дүгнэлт гарч байгаа ч тухайн орчинд байгаа мал зүй бусаар хорогдож байна гэсэн юм. Нийслэлийн мал эмнэлэгийн газрын дарга Л.Нарантуяа тухайн бүсийн малаас 3 удаагийн шинжилгээ хийхэд цусанд хортой бодис илэрсэн гэдгийг хэллээ.  

Хотын дарга  энэ үйлдвэрийг шалгах эрх бүхий ажлын хэсгийг холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй байгуулж, ойрын хугацаанд асуудлыг шийдвэрлэхээр болов.

Иргэд нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлтээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан гаргах ёстой бөгөөд өнгөрсөн хугацаанд хотын дарга 40 орчим иргэнтэй нүүр тулан уулзаж, өргөдөл хүсэлтийг нь хуулийн дагуу шийдвэрлэжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-21 01:20:58
    Ingej uulzalt hiij baigaa Hotiin darga S.Batboldod bayrlalaa. AN Batvvld hichneen ih sanal hvselt hvrgvvlcen gantsach udaa shiidberlej baigaagvi
  • зочин 2016-09-20 06:50:33
    Дарга нар дээгүүр явж асуудал шийдүүлдэг хүмүүс ч но-той доо, дарга мэдээд л шийдээд байдаг бол Тамгын газрын хэрэг байхгүйдээ