Г.Мандахнарангийн барилдааныг нягтлах ажлын хэсэг байгуулагджээ
Рио 2016 олимпийн наадмын бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 65 кг-д хүч үзсэн МУГТ Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдаан нэлээд маргаан дагуулсан. Улмаар уг асуудлаас үүдэж, олимпийн дэвжээн дээр эсэргүүцлээ илэрхийлсэн МУ-ын шигшээ багийн хоёр дасгалжуулагч эрхээ гурван жилээр хасуулаад байгаа билээ. Гэсэн хэдий ч олон нийтийн зүгээс маргаантай барилдаан болсон хэмээн үзэж, тамирчин болоод хоёр дасгалжуулагчийг зөвтгөж буй.

Тэгвэл уг асуудалд МЧБХ анхаарал хандуулж эхэлжээ. Тодруулбал МЧБХ дээр Г.Мандахнарагийн хүрэл медалийн төлөөх барилдааныг дахин нягталж, шалгах ажлын хэсэг байгуулжээ. Барилдааныг нягталж үзсэний дараа дотооддоо хэлэлцэж, шийдвэрлээд Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд хандах юм байна. Уг ажлын хэсэгт манай туршлагатай шүүгч, эрхзүйч, хуульчид ажиллаж байгаа аж.

МЧБХ-ын мэргэжилтэн “Г.Мандахнарангийн барилдаан, үйлдэлдээ биш, гол нь шүүгчдийн асуудал байгаа. Сүүлийн таван секундэд шүүгч Г.Мандахнаранд сануулсан, 5 минут 58 дахь секундэд оноо торгууль заасан. Ингэхдээ шүүгч шүгэлдэж, дохио заасан уу. Дэвжээний шүүгч санал нэгдсэн байсан уу гэдэг зүйлийг нягталж байгаа” хэмээн ярьсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ККККК 2016-09-21 04:52:22
    ЯЛАХ ЯЛАГДАХ НЬ ХАМААГҮЙ ХАМГИЙН ГОЛ МАШ МУУХАЙ ХАРАГДСАН ШҮҮ ЭНЭ ДЭЭР ИХЭНХ ХҮМҮҮС ДЭМЖИХ БАЙХ
  • ккк 2016-09-21 04:13:34
    Хэдхэн секунд л жаахан даруухан байсан бол ... Баярлаж болно гэхдээ л ...
  • neree bod 2016-09-20 14:17:46
    yavaad zargaldaarai u olj dolookhiin be! teneg mongolchuud gej l kheluulekh bailgui dee !
  • доржоо 2016-09-20 12:17:36
    шинэ дүрмээр бол мандахнаран яалт ч үгүй торгуулхаар байсан. гэхдээ торгууль бол үндсэн цагаас хойш ирсэн тул заргалдах ёстой
  • Shuugch 2016-09-20 11:17:40
    mandahnaran 2onoo dutuu baihad uzbekiin buh 2 onoo aldsan bichlegiig uzvel uneheer shuugch esreg tald baisan bol uzbekt mun 1 onoo ugch bolohoor bna
  • ЭНЭ ЧИНЬ 2016-09-20 11:10:16
    ТЭНЭГ ХҮНД ТААРСАН ШИЙТГЭЛ БИШ ҮҮ?
  • MGL 2016-09-20 10:29:34
    mandahnaran amia horlooo odoo
  • YRYRYEYUU 2016-09-20 08:42:57
    энэ тэнэгийн байж байгаа нь энэ зурагаас харагдана.
  • тээрррр... 2016-09-20 07:32:31
    Энэ зураг бvxнийг хэлчихлээ!!!!! Цаг дуусаагvй байхад спортын бус авир гаргаж явна
  • Ганбаатар 2016-09-20 06:45:39
    Үнэхээр хүчтэй байсан нь үнэн, ялсан нь үнэн, хэдхэн секунд тэвчиж чадаагүй тэнэг үйлдлээрээ энэ бүгдийгээ харлуулсан нь үнэн. Спортын сэтгэлзүйч хаана бна?
  • zochin 2016-09-20 06:32:51
    Olon ulsyn Sportyn Arbitr-n shvvx gej baidag, manaix endee nyagtlaad tsag aldaxyn orond shuud ene baiguullagad xandax n zov
  • Amaraa 2016-09-20 06:09:22
    Нягтлаад байх юм байхгүй дээ. Мандахнаран ялсан Чөлөөт бөхийн холбоо гадаадын чадварлаг өмгөөлөгч хөлслөн авч арбитрийн шүүхэд хандах хэрэгтэй.
  • Зочин 2016-09-20 06:08:11
    эсрэг бөхөө илт хүндлээгүй байдал харагдаж л байгаа юм даа, дэвжээний шүүгч сануулсан, торгосон, хажуугийн шүүгчид дэмжээгүй, сүүлд нь дэмжсэн