Дөрвөн иргэнд орон сууцны оронд мөнгөн олговор өгнө
Өнөөдөр Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдлаа. Комиссын нарийн бичгийн дарга М.Халтар “Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолыг үндэслэн цагаатгах ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос энэ жилийн УЛс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрөөр нийт зургаан үндсэн ажил төлөвлөж бүгд хууль дүрмийн дагуу амжилттай хийгдсэн” гэдгийг хэллээ.

Мөн өнөөдрийн хурлаар Монгол Улсын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, Сангийн сайдын хамтарсан 2012 оны дөрөвдүгээр тушаалаар батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд орон сууц худалдан авахад зориулан мөнгөн олговор бэлнээр олгох тухай журам”-ыг үндэслэн Улс төрийн хилс хэрэгт өөрөө хэлмэгдэгч дөрвөн иргэнд орон сууцны оронд мөнгөн олговор олгохоор боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-20 06:10:31
    Архивт суугаад баримт үзэж байсан залуу уэ гялай өвөө буудуулчихсан байна гэсэн онигоо байдаг даа, энэ ч ортой л явдал байх
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах