“Моннис” группынхэн 125 айлыг орох оронгүй болгожээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас  хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд БЗД-т гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй "Моннис", "Бүрд", "Их Өргөө" компаниудын төсөл хэрэгжүүлж буй байршилд амьдарч байсан иргэд оролцлоо.

Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, барилгын компани, иргэн гэсэн гурвалсан гэрээ хийж, иргэд газраа чөлөөлсөн хэдий ч барилгын ажил гэрээнд заасан хугацаанд дуусаагүй байна.Тэдний хэлж буйгаар Моннис группын охин компаний болох “Моннис урбан девелопмент” ХХК иргэдийг хамгийн ихээр хохироожээ. Тэдний хэлж буйгаар 2012 онд эхний айлуудын газрыг чөлөөлж авчихаад өдгөө найм, ессөн  давхар хоёр блок  барьсан байна. Үүнээс үүдэж өнөөдөр Моннис групп, 14-р хорооны иргэд хооронд нэлээд томоохон маргаан үүсэж, асуудал одоо ч шийдэгдээгүй бөгөөд иргэдийн хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу явж байгаагаа энэ үеэр хэллээ. 

Түүнчлэн иргэдийн хэлж буйгаар ганц хугацаа алдсан асуудал үүсээгүй аж. Учир нь тус компанийнхан жил гаруйн хугацаанд иргэдийн түрээсийн  мөнгийг сарын 700 мянгаар тооцож асуудалгүй өгч байсан ч 2015 онд урьдчилж ярьж, хэлэлгүй  түрээсийн мөнгийг бууруулж 300 мянган төгрөг өгдөг болжээ. Ингээд сүүлийн үед уг мөнгөө өгөхөө больсон байна. Иймээс иргэд хандах газруудад нь хандаж тус компанийн үйл ажиллагааг түргэвчлүүлэх талаар хөөцөлдөж эхэлжээ.  Бид өмнө нь энэ асуудлаар  иргэдийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлж байсан билээ.

Тухайн үед иргэд “Моннис Урбан Девелопмент”  компанийнхан болон нийслэлийн удирдлагууд хүлээж авч, асуудал хаанаа байгааг хэлж, тайлбарладаггүй гэдгийг онцолж байсан юм. Харин одоо нийслэлийн удирдлагууд солигдсон тул тэдгээр иргэдийн асуудал бүр мөсөн орхигджээ. Иргэд хий хоосон “Гэр хорооллын хөгжлийн газар”-ын үүдийг сахиж  өдрийг өнгөрөөдөг болсон тухайгаа учирлаж байна.

Гэвч одоогийн Засгийн газар, нийслэлийн удирдлагуудад өмнөх Засаг төрийн удирдлагуудын хийж хэрэгжүүлж байсан ажил хамаагүй мэт аашилж, орох оронгүй болсон эдгээр иргэдийг хөсөр хаяжээ. Хамгийн сүүлд есдүгээр сард Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйтай уулзахад та бүхний асуудлыг шийдвэрлэж, орох оронтой болгоно гэх товч хариултыг өгчээ. Харин дээрх иргэд өнөөдөр ч орох оронгүй, хэцүүхэн нөхцөлд амьдарсаар байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2016-09-20 16:02:35
    Сандуй яг орох оронтой болгож харагдаач. 60 тэрбумаа хэнээс авилгал авч албан тушаалаар наймаалж олох вэ гэдгээ бодоод завгүй байгаа. Мөн хүнээ олж уулзав аа. ...
    103.212.118.194
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-20 15:33:48
    Энэ одоо юү болж байнаа. Иргэдээс газрыг нь авчаад одоо хүртэл орох оронгүй байлгаж байдаг. ЭНЭ ЧИНЬ ШУУД ДЭЭРЭМ БИШ ҮҮ
    139.5.219.42
    Мэдэгдсэн Хариулах
  • songogch 2016-09-20 15:03:10
    AH.shinechled yavaa Sainbayr ochij barilga bariach.End tend hudla yariad uavha yum.ehluulsene duusgach
    103.212.116.11
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-09-20 06:22:48
    моннисоос мөнгийг гаргуулж хүмүүст байр авч өгөөч
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-20 06:16:16
    Бат үүлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн даргаар томилчих, нам гэлгүй чаддаг чаддагт нь ажлыг нь өгөөд асуудлаа шийдэж болдоггүй юм уу даа Монголчуудаа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • хуц 2016-09-20 09:04:28
      заа шаана биз
      182.160.2.43
      Мэдэгдсэн Хариулах
  • Aa 2016-09-20 05:30:42
    Byrd geed 1 ch baishin bariagyi gazar bn.
    202.9.40.82
    Мэдэгдсэн Хариулах
    • Tenegee 2016-09-20 09:11:50
      Malaa uur gazar bair ugsun
      103.26.194.234
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн  2016-09-20 05:25:46
    Сандуй шийдэж чадахгүй ээ Сү. Батболд Батүүлийн хийсэн ажлыг буснуулах ордлого маш ихээр хийж байгаа . МОНГОЛ УЛСАД ард иргэд бослого хийх хэрэгтэй
    59.153.114.48
    Мэдэгдсэн Хариулах
  • До чднсдрсднс 2016-09-20 05:24:24
    Батболдыг еронхий сайд байхад унэн даварч байсан, Ниссан патруль жипийг торийн байгууллагуудад шууд шахаж байсан. За уурхайд юм шахсан гээд ярьвал дуусахгуй.
    103.26.194.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-09-20 05:18:39
    Батүүл алуурчинтай ярих хэрэгтэй
    112.72.12.16
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-20 05:18:34
    байранд орох гээд дурлаад байх юм алга да тэгж үмхий оо-р амьсгалж зэвтэй бохир ус ууж өвчний уурхай болод яахав цэвэр агаартай гэр орондоо амьдарсан нь дээр
    203.91.115.42
    Мэдэгдсэн Хариулах