“Их нүүдэл-2016” олон улсын шатрын тэмцээн болно
“Их нүүдэл-2016” олон улсын шатрын тэмцээнийг Улаанбаатар хотноо энэ сарын 22-ноос ирэх сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ талаар Монгол туургатны шатрын холбооноос мэдээлэл хийв.

Нээлттэй тэмцээнд ОХУ-ын Буриад улсын олон улсын мастерууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шатарчид оролцоно. Энэхүү тэмцээнд дотоодын 1700-аас дээш чансаатай бүх насны шатарчид өрсөлдөж болох юм байна.

Энэхүү тэмцээн нь “А” буюу их мастеруудын тэмцээн, “Б” буюу нээлттэй тэмцээн гэсэн хоёр ангиллаар зохиогдож байгаа юм байна. Их мастеруудын ангилалд ОХУ-ын их мастер Александр Фоминых, Антон Шомоев, Узбекстан улсын их мастер Вахидов Таир, Казакстан улсын их мастер Хуснутидинов Рустам мөн Монгол Улсын их мастерууд өрсөлдөнө.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.