Киевийн арми Славянскийн 25-35 насны эрэгтэйчүүдийг баривчилж байна
ОХУ-ын талыг баримт­лагч са­лан тусгаар­лагчдын зар­ласан Луганск болон Донецкийн Бүгд найрамдах ул­сын пар­ла­ментын дарга Олег Царев “Россия 24” телевизэд өгсөн ярилц­лагадаа Кие­в­ийн засаг захир­­­гаа Славя­нск хотын 25-35 нас­ны эрэг­тэйчүүдийг баривчилж байгаа талаар мэ­дэг­д­лээ. Тэрбээр “Киевийн арми шөнө дөлөөр Славянс­кийн бүх цагдааг барив­чилж хотоос гадагш аваач­сан.

Түүнээс гадна 25-35 насны эрэгтэйчүүдийг зэвсэг­лэсэн үг­үйг үл хар­галзан баривчилж байна. Шархад­сан хүмүүст тусалсан хүмүүсийг ч баривчилсан” хэмээн ярьсан аж. Харин Ук­раины Аюулгүйн зөвлөлийн төлөөлөгч Андрей Лысенко “Ук­раины арми Славянск, Крама­торск, Друж­ковка, Констан­тиновка хот­уу­дад хянал­­­­таа тог­т­оосон. Гэх­дээ арми суурин­гуудыг бөмбөгдөөгүй. Ерөн­х­ийлөгч П.Порошенкогийн байр суурь бол босогчдыг бууж зэвсгээ хаясан тохиол­долд эвлэрч барив­чилсан хүмүүсийг суллахаас гадна Украины зүүн хилд Европын хам­т­ын ажиллагаа, аюулгүй бай­д­­­лын бай­гуул­­лагын аж­­и­г­­лагч­­дыг бай­л­­­­ц­уулан хянал­таа тог­тоох явдал юм” хэмээн хэлжээ.

Түүнч­лэн Украины Дот­оод хэр­гийн яамны хэв­лэлийн алба­наас “Зүүн өмнөд хотуу­­дад яв­уулж бай­­гаа тусгай ажил­лагаа нь Зэв­­сэгт хүч­ний ерөнхий шта­­Ебаас боловс­­руулсан төлөв­­лөгөөний дагуу яваг­­даж бай­гаа” гэж мэдэг­дсэн тухай РИА Но­вости мэдээллээ. Киевийн засаг захиргаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Донецк, Луганск мужийн босогч­дын эсрэг зэвсэгт цохилт өгч байгаа тул энгийн номхон иргэд амиа алдаж байгааг Москва эсэргүүцэж байгаа юм. Украины хямрал эхлэхээс өмнө Славянск хот 30 мянган оршин суугчтай байсан бол одоо 100 мянга орчим нь үлджээ. Өнгөрсөн долоо хоногт 2000 орчим оршин суугч Славянск болон Краматорск хотыг орхисны дараа Украины арми хотуудыг эзэлсэн аж.

Гэвч Донецк мужийн иргэд Ук­раиныг эсэргүүцсэн хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн ням гарагт Донецк хотын төв болох Лениний талбайд 3000 хүн жагсаал цуглаан хийсэн байна. “Новороссия” хөдөл­гөөний лидер П.Губарев партизаны дайн хийхээ энэ үеэр амласан гэнэ. Тэрбээр “Украины 10 дайчинд нэг босогч ногдож байгаа бөгөөд нэг удаагийн тулаанд украинчууд гурван сая ам.доллар зарцуулж байна. Гэхдээ бид цаг хожихын тулд Славянскаас түр хугац­­аанд явсан” гэжээ.

Донецкийн Бүгд найрамдах улсын Батлан хамгаалахын сайд И.Стрелков хөдөл­гөөний гишүү­­дэд дэмж­­лэг үзүүлэхээ хэлсэн тал­аар ч дурь­дсан аж.

Донецк хотын захи­рагч С.Тарута украинчууд хяналтдаа авсан Славянск хот­ын ус, цахил­­гаан хангам­жийг дах­ин өгч, зайлш­гүй шаард­­­лагатай үйл­­чил­­гээг долоо хоног­­­ийн хугац­аанд сэр­гээхээ мэдэг­д­сэн байна. Славянс­кийн эмнэлэг гэ­хэд долоо хоногийн турш цахил­­гаангүй байгаа тал­аар “The Telegraph” мэдээ­лэв. Хамгийн гол нь Ук­раины арми сүүлийн долоо хоногийн турш хотыг их буугаар буудаж байсан учраас их хэмжээний эвдрэл сүй­рэл гарчээ. Славянскаас дүрвэн ОХУ-д очсон иргэд хотыг бүсэлснээс хойш хоёр сарын турш ус, цахилгаан, гар утасны сүлжээгүй байс­ныг ярьсан аж.

Ер нь Украины байдал тогтворгүй байгаа бөгөөд Киевийн Майданы талбайд өчигдөр буудалцаан болсноос хэдэн хүн шархадсан аж. Май­­­даны хам­гаалагчид гэж өөрс­­дийгөө нэрлэсэн зэв­сэгт этгээдүүд гал нээсэн гэнэ.

Хэв­лэл мэдээллээр энэ үеэр хүний амь үрэгдээгүй гэж мэдээлж байгаа ч олон нийтийн сүлжээгээр гурван хүн амиа алдсан гэж бич­жээ.

Хэр­гийн газарт хууль хя­нал­­тын бай­­гууллагын ажил­­тнууд ажил­­лаж байна. Түү­­­нээс гад­на босог­чид Донецк хотын удирдлагын байрыг эзлэн авсан байна. Тул­ааны үеэр байранд бай­сан хүмүүсийг нүүлгэн шил­жүүлсэн аж. Мөн Дон­басс хотод Ук­раины арми өчигдөр тус­гай ажил­­­лагаа яв­уулж эхэлснийг олон нийт эсэргүүцлээ. Украины олигарх Р.Ахметов “Дон­бассыг бөмбөгдөж болохгүй. Хөдөлмөрийн бэлгэ тэмдэг болсон хот, суурин, дэд бүтцийг сүйтгэх хэрэггүй. Донбассын нийслэл Донецк хотыг ч сүйтгэж болохгүй. Донбасс, Донецк хотуудыг бөмбөг­дөж болох­гүйг би дахин хэлье” хэмээн мэдэгд­лээ. Франц улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус “Украинд болж буй дайн тулааныг зогсоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёр тал дайныг зогсоож эвлэрэх нь чухал. ОХУ, Украины харил­­цаа өөрч­лөгдөж эхэл­сэн. Ев­­ропын хам­т­ын ажил­лагаа, аюулгүй байдлын бай­гууллагын ажиг­лагчдыг Украинд оруулахыг ОХУ зөвшөөр­сөн. Гэхдээ Украинд хууль бусаар босогчид болон зэвсэг оруулахгүй байх хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Орос Украйнд 2014-07-09 09:15:25
    Орос Украйны газар нутгийг дээрэмдэж эзлэн түрэмгийлж авсан юм чинь байгалийн хийгээгээ 20-30 жил үнэгүй нийлүүлэх хэрэгтэй шүү дэ. Украйн алдсан энэ газар нутагтаа мэдээж маш их хөрөнгө оруулалт хийж аялал жуулчлалын их сайхан хот төв болгосон байсан.
  • Украйнд маш их санаа 2014-07-09 09:11:02
    Украйны энэ хүнд байдалд маш их санаа зовж байна. Оросод ингэж аймшигтайгаар дарлуулах гэж дэ. Таньдаг Буриадуудаас энэ байдлыг асуухад Оросуудыгаа дэмжиж \"маш зөв юм хийсэн\" гээд байгаа юм да. Өөрсдөө эхлээд Оросуудад, одоо Хятадуудад уусж сөнөж байгаа
  • Зочин 2014-07-08 08:48:20
    Оросын гар хөл болсон биш шүү дээ. Өөрсдийнх нь шашин үндэс угсаа баруун мужуудаас өөр тул ялгарахаас аргагүй дээрээс нь засаг авсан бандерууд орос хэлтнүүдийг хавчина гэдгээ ил тод зарласнаас болж иргэний дайн үүссэн. одоо иргэний дайны хэлбэрт шилжвэл с
  • 654654 2014-07-08 08:11:43
    Орсуудын гар хөл болж бсан бол урвагч шүү дэ.
  • yuu be 2014-07-08 06:07:31
    Славянск хот 30 мянган оршин суугчтай байсан бол одоо 100 мянга орчим нь үлджээ.