ААН-үүдийн халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө
“Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах  “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байна. ААН-үүдтэй гэрээ байгуулах хугацаа 30-ний өдөр дуусч, халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс залгана.

2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас есдүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль,  13 эмнэлэгт халаалт өгөөд байна.

Мөн аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарч хаалга цонхоо дулаална уу. Халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байна.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.