Импортын бараа, бүтээгдэхүүнүүд шаардлага хангахгүй байна

НМХГ-аас өнөөдөр лабораторийн шинжилгээгээр шаардлага хангахгүй нь тогтоогдсон импортын бараа, бүтээгдэхүүнийг танилцуулав. Үүнд:
 

  • АНУ-аас импортолсон 3,4 сая төгрөгийн 217.0 кг “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан учир “Хүнсний тухай” хуулийн 19.1.5 дах заалтыг үндэслэн 8.640.0 мянган төгрөгийн шийтгэвэр ноогдуулан бүрэн барагдуулж, гаалийн хяналтын талбайд саатуулсан. Уг бүтээгдэхүүнээс дээж авч Лабораторийн шинжилгээнд хамруулан, шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн шаардлага хангахгүй тухай дүгнэлт үйлдсэн.
 
  • БНСУ-аас импортолсон 250,0 мянган төгрөгийн 32.5 кг “Berrymix” нэрийн жимстэй тараг нь лабораторийн шинжилгээгээр хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байсан. Хүнд металлын лабораторийн шинжилгээгээр шаардлага хангахгүй гарсан тул журмын дагуу хяналтын дээжийг давтан шинжилгээнд хамруулахад дахин шаардлага хангахгүй гарсан. Иймд лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн шаардлага хангахгүй улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж бүтээгдэхүүнийг хураан авч арга хэмжээ авсан.
 
  • ОХУ-аас импортолсон 2,1 сая төгрөгийн 25.0 кг хэмжээтэй “Фуросемид” нэрийн эм эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан гүний хяналтын бүсээр нэвтэрсэн нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчсөн тул бүтээгдэхүүнийг хурааж, гаалийн горимоор устгасан.
 
  • Грек улсаас импортолсон 2.0 сая төгрөгийн үнэтэй 77.8 кг хэмжээтэй “Septona” хуруу лент нь импортын лицензгүй гүний хяналтын бүсээр нэвтэрсэн нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчсөнийг илрүүлж, бүтээгдэхүүнийг гаалийн горимоор устгасан.
 
  • БНХАУ-аас импортолсон 6 сая төгрөгийн үнэ бүхий  178 хайрцаг “Вэй Эр” нэрийн биологийн идэвхит бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-т шинжлүүлэхэд шаардлага хангахгүй гарсан тул Нийслэлийн засаг даргын дэргэдэх захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үнэлэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн.


Дээрхи илэрсэн зөрчлүүд нь Монгол улсын “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай”, ”Хүнсний тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” зэрэг хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн тул дээр бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож бүтээгдэхүүнийг хураан авч Нийслэлийн засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах үнэлэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж 9408000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг авчээ.

Цаашид импортын худалдаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгж нь Монгол улсад мөрдөж байгаа хууль, тогтоомж, стандартад нийцсэн бодис бараа бүтээгдэхүүнийг холбогдох баримт бичгийн бүрдэлтэй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн горимыг баримтлан импортлоход анхаарч ажиллах шаардлагатай байна гэдгийг МХЕГ-ын Экспорт, Импортын хэлстсээс анхааруулж байна. 







 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.