“Торгоны зам ба нүүдлийн аялал жуулчлал” сэдэвт хурал болно
“Торгоны зам ба нүүдлийн аялал жуулчлал” сэдэвт онол практикийн бага хурал энэ сарын 27-нд болно. Энэхүү арга хэмжээг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас хэрэгжүүлж буй 33 улсыг багтаасан “Торгоны зам” хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, МУИС хамтран зохион байгуулж буй юм.

Аялал жуулчлалын бүтээгдэхүүний талаарх судалгааны ажил, бүтээл, тэргүүн туршлагыг нийтэд таниулан түүнийг дэмжих, тогтвортой аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус арга хэмжээнд салбарын судлаачид, тур операторын бизнес эрхлэгчид оролцоно.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.