АНУ-д болсон цуврал дэлбэрэлтэд монгол иргэн өртөөгүй гэв

Есдүгээр сарын 17,18-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг, Нью-Жерси хотын Сийсайд цэцэрлэгт хүрээлэн болон Элизабет хотод тус тус болсон дэлбэрэлтүүд хоорондоо уялдаа холбоотой талаар АНУ-ын эрх бүхий байгууллагууд мэдээлэв.

Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтэд 29 иргэн өртөж, эмнэлгийн анхан шатны тусламж авчээ. Харин Нью-Жерси хотод болсон хоёр дэлбэрэлтэнд ямар нэгэн иргэн өртөөгүй байна.

Дээрх гурван тохиолдлоос гадна дэлбэрэлт хийх зориулалт бүхий хэд хэдэн төхөөрөмжийг АНУ-ын холбогдох байгууллага илрүүлж, аюулгүй болгожээ.
Вашингтон дахь манай улсын ЭСЯ-ны мэдээлснээр дээрх цуврал дэлбэрэлтэд монгол иргэн өртөөгүй байна.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MONGOL ZALUU 2016-09-29 20:39:49
    ASHGYI DE BURHAN MINI
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах