Эко хүнсний ногооны өдөрлөг боллоо
Нийслэлийн таван дүүрэгт АДРА Монгол олон улсын байгуулагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Өрхийн тогтвортой тариалан” төслийн 1100 өрхийн төлөөлөл оролцсон “ЭКО ХҮНСНИЙ НОГОО НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” боллоо. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс АДРА монгол олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан энэхүү өдөрлөгт XVI, XVII, XIII, XX хорооны 220 өрхийн тариалан эрхлэгчид оролцож, өөрсдийн тарьсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох хүнсний ногоогоо хэрэглэгчдэд танилцуулав.

Дээрх төслийн хүрээнд дүүргийндөрвөнхорооны өрх толгойлсон эмэгтэйчүүд хамрагдан газар тариалан эрхэлж, гэр бүлийнхээ хүнсний хангамж, өрхийн орлогоо нэмэгдүүлэн амьжиргааны түвшинг сайжруулахын зэрэгцээ иргэдийг эрүүл чанартай хүнсний ногоогоор хангахаар ажиллаж байгаа юм. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхээс ургацын хэмжээ нэмэгдсэн байлаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ovoo doo 2016-09-20 04:08:21
    ovoo doo. odoo hujaagaas tums luuvan baitsaa metiin nogoonuudiig oruulj irehee bolih heregtei bna,tegj bjil heden tarialanchdaa demjij hul deer n bosgono shvv d...