Яаралтай мөнгө хэрэгтэй болсон үедээ та хэнд ханддаг вэ
Надад өвчний оношоо тодруулах, баахан шинжилгээ хийлгэхэд шаардлагатай 1.200.000 мянган төгрөг гэнэт хэрэг болов. Хамгийн амархнаар нь найз нөхөд, хамаатан саднаасаа үнэн учраа тоочиж, нүүрээ ширлэн байж мөнгө сурлаа. Зарим нь өчигдөрхөн асуухгүй гэж, зарим нь надаас илүү зовлон тоочиж, би мөнгө олж зээлүүлэхээр ч болов.
 
Мөнгө хүүлэгч үү?

Дараа нь би хүүтэй мөнгө зээлдэг танилаа саналаа. 1.200.000 мянган төгрөг зээлэхэд 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй гэнэ. Уг нь ч бичиг баримт бүрдүүлж гүйгээд байхгүй, унааны ганцаа барьцаанд тавьчихад л мөнгө шийдэгдчихнэ.

 Гэхдээ бяцхан тоо бодоод үзлээ. 10 хоногийн дараа би түүнд 1,320,000 мянган төгрөг өгөх нь. За тэгээд мөнгө олдохгүй бол машинаа ч алдаж магадгүй нь. Арай л богино хугацаанд арай л их мөнгө төлөх, тэр ч байтугай алба амины ажил амжуулдаг ганц унаанаасаа салж магадгүй нь шударга бус санагдав.
 
Ломбард уу?

Энэ хувилбарыг орхиод ломбардыг саналаа.  Мөн л барьцаалах зүйл нь байвал мөнгө ч дороо бүтнэ л дээ. Гар утас, хуучин пүүзнээс авахуулаад бүгдийг барьцаалдаг ломбардын хүү хамгийн багадаа 4-6, 6-8 хувийн  хүүтэй.

Гэхдээ хэрвээ би мөнгөө хугацаанд нь төлж чадахгүй бол барьцаанд тавьсан хөрөнгийг минь гэрээ дууссанаас хойш 10 хоногийн дараа зарж борлуулах эрх тэдэнд үүснэ. Нэг бол би мөнгөтэй болж, барьцаанд тавьсан зүйлээ автлаа хүү төлж тэднийг баярлуулна гэсэн үг. Бас л шулуулж байгаа хэрэг шүү.  Уг нь ч чирэгдэл багатай л даа.
 
Банк? 

Банк. Хэрэгцээтэй байгаа 1.200.000 мянган төгрөгөө авахын тулд надад цалингийн зээл авах сонголт бий. Хүү нь ч боломжийн 1,8-2,3 хувийн хүүтэй. Гэхдээ л ажлын байрны, цалингийн тодорхойлолт, байнга оршин суух хаягтай байх энэ тэр гээд бичиг цаас цуглуулах нь төвөгтэй санагдана. Уг нь ч аажуу тайвуу хугацаанд зээлээ төлж, амьдралдаа төвөг болохгүйгээр шийдэх нь амар л даа. Гэхдээ шинжилгээ яаралтай өгөх шаардлагатай байдаг.
Дээрх бүх хувилбаруудыг жингийн туухай дээр тавьж үзлээ. Зарим нь чирэгдэл багатайгаар мөнгө зээлчихнэ. Гэхдээ хүү нь өндөр хугацаа давчуу. Банк гэсэн хувилбар нь чирэгдэл ихтэй, гэхдээ хугацаа урт хүү бага. Гэвч эмчилгээнд дахиад мөнгө шаардлагатай болох үед яах билээ. Дахиад л бичиг баримт бүрдүүлээд гүйх үү?
 
Шийдэл...

Юутай ч би эрсдэлээ тооцоод залхуурлыг ялан дийлэхээр шийдэж, банкийг зорьсон. Харин одоо би цалингийн зээл биш, Зэс kредит карт авчихаад үүнийг бичиж байна.

Банк орлогыг минь тооцоод тодорхой хэмжээний зээлийн эрхтэй Зэс кредит карт олгож, би нэг л удаа зохих бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. Дахиж ингэж гүйхгүй нь мэдээж сайхан санагдаж байна. Яг л дараа төлбөрт дугаар шиг ашиглаж, зээлсэн мөнгөө 45 хоногийн дотор эргүүлээд төлчихвөл надаас нэг ч төгрөгийн хүү авахгүй нь маш их таалагдаж байгаа.

Би одоо 1.200.000 мянган төгрөгнийхөө шинжилгээгээ хийлгэчихээд, тооцоог нь картаараа төлж, оношоо ч тодруулчихаад, таатай хариу аваад сэтгэл амар сууж байнаАмьдрал баян юм хойно, жаахан хугацаа хэтрэхээр байвал зээлсэн мөнгөнийхөө 10-20 хувийг төлчихөд л дахиад зээл авч болох юм байна лээ. Үүнээс хойш надад мөнгө хэрэгтэй болсон үед би хэн нэгнээс царай алдаж гүйхгүй, үнэт эдлэлээ ломбардад алдаж туухгүй л боллоо. Ганцхан удаа чирэгдлээс үл эмээхэд л санхүүгийн гэнэтийн хэрэгцээнд бууж өгөхгүй байх боломж байдаг л юм байна.
 
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Бусдад түгээх
  • gplus