Хоёр хүн боом өвчний халдвар авчээ
Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр боомоор өвчилсөн хоёр иргэний талаарх мэдээллийг өглөө.Тодруулбал: Энэ сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт иргэн Э боом өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэж, шинжилгээгээр боом өвчин туссан нь тогтоогдон эмчлэгдэж байсан бол тус суманд дахин хоёр иргэн боом өвчнөөр өвчилсөн байна.

Өвчилсөн хүмүүсийн тухайд гэр бүлийн хоёр бөгөөд боом өвчтэй малдаа вакцин хийлгэх гэж байгаад өвчний халдварыг авсан байж магадгүй аж.

Одоогоор эхнэр болох 37 настай У-гийн гарын шууны дотор талд 2 мм орчим хэмжээний шүүстэй шарх үүсч, шархны эргэн тойронд бага зэрэг хавагнаж, улайсан шинж тэмдэг илрээд байгаа бөгөөд эхнэр, нөхөр хоёрын цус, ийлдэс, шархны хальс, шүүдэс зэргээс дээж авч ЗӨСҮТ-д ирүүлээд байгаа юм байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-20 06:48:54
    Нэг их том нэр өгөх юм, үндэсний төв, ерөнхий газар ч гм сүртэй гэдэг нь, Татварын газар, Мэргэжлийн хяналтын газар л гэлдээ, аль аймгийнх нь аймгаараа ялгагдан...