Цэрэг татлага ирэх сарын 21-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай захирамж гаргалаа.

Захирамжид нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар заасан байна.

Мөн зэвсэгт хүчин, Хилийн цэргийн бие бүрэлдэхүүнийг нөхөн хангахаар цэргийн жинхэнэ албанд дүүргүүдээс тэнцүүлэн татах болон гэрээт цэрэгт элсүүлэх хяналтын тоог баталлаа. Гэрээт цэргийн албанд элсүүлэхдээ “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын заавар”-ын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг  элсүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2016-09-20 04:14:18
    улсын хэмжээнд 10-р сарын эхний 7 хоногт байдаг биш бил үү. Нийслэлийнх өөр болох юм уу...????